Монгол-Беларусийн Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын IV хуралдаан Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотноо үргэлжилж байна. Энэхүү хамтарсан комиссын хуралдааны үеэр Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан, Бүгд Найрамдах Беларусь Улсын Суурь судалгааны сантай хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Талууд орчин үеийн нийгмийн хөгжилд суурь шинжлэх ухааны оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хурал, симпозиум, үзэсгэлэн, уулзалт, семинарыг тогтмол зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн хоёр орны эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоход онцгой анхаарч, хамтарсан судалгааны төслийн тоо, хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо.