Тээврийн Прокурорын газраас 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 18 цаг 45 минутад Р-ийг сэжигтнээр баривчлах тухай саналыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ. Тус хүсэлтийг хүлээн авч хянаад сэжигтэн Р-ийг “оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 58 минутаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгожээ.