Хөвсгөл аймагт өнөөдөр хүчтэй газар хөдөлжээ. Тухайлбал, тус аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 12 цаг 15 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Одоогоор газар хөдлөлтийн улмаас хохирсон хохирол байхгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.