Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Цас орж, хүйтрэхийг анхааруулав

Манай орны зарим аймгийн нутгаар энэ долоо хоногийн сүүлчээр цас орж, хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Тухайлбал, Ховд, Архангай, Булган, Баянхонгор аймгийн нийт, Хөвсгөлийн өмнөд хэсгээр өнөөдөр цас орох төлөв гарсан байна. Түүнчлэн маргааш Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь, Төв аймгийн нутгаар цас орж, хүйтрэх аж.
2024-10-04

“Чингэлтэйн номын баяр”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа

“Чингэлтэйн номын баяр”-ыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа
2024-10-03

“Зариг”-ийн Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй болгосон уу?

Монгол Улсын Үндсэн хууль, монгол хүний үндсэн эрхтэй шууд холбоотой мэдээллийг нийтэлж, олон нийтэд хүргэсний төлөө Үндсэн хуулийн Цэц нь сэтгүүл, хэвлэл мэдээллийн байгууллагатай ёс зүй ярьж, улмаар Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдахыг оролдсоныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж, эсэргүүцэж байна.
2024-10-03

Хүүхдийн шударга байдлыг үнэлэх судалгаа хийж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Судалгаа шинжилгээний албанаас төрийн байгууллагуудын, авлигад өртөж болзошгүй ажлын байрны, улс төр, хууль хяналтын байгууллагын болон хүүхдийн шударга байдлын судалгааны ажлыг эхлүүлснээ өчигдөр мэдээллээ.
2024-10-03

Хүлэрт намаг бүхий 20 мянган га талбайг нөхөн сэргээж, хамгаална

Манай улс 2015-2017 онд “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төсөл хэрэгжүүлэн, үндэсний хэмжээнд судалгаа хийгээд нийт хүлэрт намгийн 50 хувь нь ямар нэгэн хэлбэрээр доройтсоныг тогтоосон. Тэгвэл 2024-2027 онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, албан ёсны нээлтийг нь уржигдар зохион байгуулсан “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд доройтсон газруудыг нөхөн сэргээх ажлыг хийхээр төлөвлөжээ.
2024-10-03

Сэлбэ дэд төвийн газрыг чөлөөлөхөд дэмжлэг үзүүлэх нь

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаа “Сэлбэ дэд төв” төслийн газрыг чөлөөлөх үйл ажиллагаанд Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв. Үүний хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцын сан бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
2024-10-03

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав

Сайд асан Д.Эрдэнэбат, Цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй 20 хүний хэргийг Дээд шүүх хэлэлцэхээс татгалзав
2024-10-03

“Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төсөл хэрэгжүүлнэ

“Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, дэд бүтэц, бүтээн байгуулалтын 14 мега төслийн нэг нь энэ юм.
2024-10-03

Умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг хэзээнээс хийх нь тодорхойгүй байна

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг энэ сарын 1-нээс улсын хэмжээнд хийж эхэлнэ гэдгийг салбарын яам, холбогдох албаныхан мэдэгдсэн билээ. Тэгвэл өсвөр насны охид, хөвгүүдэд хийх заалттай уг дархлаажуулалтыг одоо болтол эхлүүлээгүй байна. Энэ талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад “Сайдын тушаал гараагүй” гэсэн бол ХӨСҮТ-ийнхөн “Вакцинжуулалтыг аравдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж огт товлоогүй. Ямартай ч бид холбогдох бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. ЭМЯ-ны шийдвэрийг л хүлээж байна” гэсэн юм.
2024-10-03

С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийн шалгалтын хүрээнд шинэ нотлох баримтууд илрүүлжээ

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш бүтэн 26 жил өнгөрлөө. Энэ хугацаанд түүний амийг бүрэлгэсэн этгээдүүд олдсонгүй. Уламжлал ёсоор өчигдөр хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг АН-ынхан зохион байгуулав.
2024-10-03

Хүүхдийн эмч бэлтгэж эхэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна

Хүүхдийн эмч бэлтгэж эхэлсний 70 жилийн ойг тэмдэглэж байна
2024-10-02

“Баавгайн хөндий”-г байгаль хамгаалагчдын чуулганы үеэр толилуулна

“Баавгайн хөндий”-г байгаль хамгаалагчдын чуулганы үеэр толилуулна
2024-10-02

Компьютерын сүлжээний улсын XII олимпиадад МУИС-ийн оюутнууд тэргүүлэв

Компьютерын сүлжээний улсын XII олимпиадад МУИС-ийн оюутнууд тэргүүлэв
2024-10-02

“...Цэцийн дээр нэг л юм бий, тэр нь хөх тэнгэр биш Үндсэн хууль юм”

Ер нь бол манай улс төр маш “сонирхолтой” өрнөдөг л дөө. Хааяа хааяа дэлхийн жишгээс дэндүү хазгай улс төрийн шийдлүүд гарна. Үүнийг “...Монгол л учраас ийм” гэж тайлбарлана. Бас, үе үе “...Арай ч үгүй байлгүй дээ” гэмээр зүйлүүд ч сонсогддог. Ингэж дуу алдахаар нэг зүйл яг одоо дуулиан болж байна. Бас ч гэж, удлаа.
2024-10-02

Метро барих техникийн тодорхойлолтыг гаргажээ

Метро барих техникийн тодорхойлолтыг гаргажээ
2024-10-02

Сүхбаатар дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нээлээ

Олон улсын ахмадын өдөр өчигдөр тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүрэгт Ахмадын хөгжлийн төв нээсэн юм. Тус дүүрэгт одоогоор 20 орчим мянган ахмад настан оршин суудаг аж. Тэдний нийгмийн оролцоог хангах, хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь уг төвийнхөн туслах нь. Ахмадын хөгжлийн төв нь 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
2024-10-02

Ахмадуудын нийгмийн баталгаа доогуур, оролцоо нь бага байна

Ахмадуудын нийгмийн баталгаа доогуур, оролцоо нь бага байна
2024-10-02

Улсын эмнэлгүүдэд ургийн гажиг оношлох төхөөрөмж алга

Улсын эмнэлгүүдэд ургийн гажгийн нарийвчилсан шинжилгээ хийдэггүй. Тодруулбал, жирэмсэн Эмэгтэй хяналтын хугацаандаа хэт авиан шинжилгээ 3-4 удаа хийлгэх заалттай. Гэвч тэр шаардлагыг нь хангасан тоног төхөөрөмжүүд төрийн өмчийн эмнэлгүүдэд одоо болтол байхгүй гэхээр өрөвдөлтэй.
2024-10-02