Олон улсын ахмадын өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тэмдэглэх санаачилгыг НҮБ-аас 1990 онд гаргажээ . Манай улс 1992 оноос тэмдэглэж ирсэн байна. Тэтгэвэрт гарч, ажил, мэргэжлийн замналаа өндөрлөн, залуу үедээ халаагаа шилжүүлсэн ахмадуудад зохист боломжийг нь бүрдүүлэх нь улс орнуудын үүрэг билээ. Харин манайд тэднийг зөвхөн нийгмийн хамгааллын үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмж хүртэгсэд хэмээн явцуу ойлгох нь олонтоо. Өөрөөр хэлбэл, хүн амын 10 ч хүрэхгүй хувийг эзэлж буй ахмад настнууд руу чиглэсэн төрийн үйлчилгээ хомс, нийгмийн баталгаа нь доогуур, бүх салбарт тэдний оролцоо бага байгааг олон улсын Фридрих-Эбертийн сангийнхан судалсан байдаг. Цаашид ахмад настны тоо нэмэгдэж, 2050 он гэхэд нийт хүн амын 19 хувийг эзлэх төлөвтэй. Тиймээс тэдний нийгмийн оролцоог бүх шатанд нэмэгдүүлэх, идэвхтэй ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлагатай аж. Ахмадуудын талаарх зарим статистикийг хүргэе.
О.Оргилох