Хоёр ес эхэлсэн хэдий ч Туул гол хөлдөөгүй байна. Уг нь арваннэгдүгээр сарын сүүлээс хөлддөг хэмээн албаныхан мэдээлсэн юм. Ийнхүү идэр есийн хүйтэн эхэлсэн атал Туул гол хөлдөөгүй нь энэ өвөл нэлээд дулаан байгааг илэрхийлнэ. Иргэд амралтын өдрүүдээрээ хотоос ойрхон амрахын тулд Туул голыг зорих нь элбэг. Гэвч голын ус хөлдөөгүй байгаа энэ үед эрэг орчимд амрах, мөсөн дээгүүр гулгах зэрэг нь өндөр эрсдэлтэй. Уг нь нэгдүгээр сарын сүүлчээс эхлээд мөсний баяруудыг Туул голд зохион байгуулдаг. Гэсэн ч гол хөлдөөгүйн улмаас тэдгээр уралдаан, тэмцээнийг хойшлуулж ч магадгүй болоод буй юм.
У.Сүрэн