“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 75 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжгийг “Цагаан лавай” болон Төмөр замын чуулгынхан хамтран энэ онд үзэгчдийн хүртээл болгох нь.
Уг бүтээлийн хөгжмийг Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сэнгээ бичиж, ерөнхий найруулагчаар Д.Ганболд, бүжиг дэглээчээр О.Ууганбаяр нар ажиллах юм байна. О.Ууганбаяр нь Үндэсний урлагийн их театрын тайзнаа 20 гаруй жил бүжиглэсэн, авьяаслаг уран бүтээлч юм. Харин найруулагч Д.Ганболд нь Үндэсний урлагийн их театрт ажиллах хугацаандаа “Хөөмэйн түрлэгтэй эх орон”, “Оройн дээд”, “Ишиг гэдэг хөөрхөн нэр”, “Эрх цагаан унага” зэрэг бүжгэн болон дуулалт томоохон уран бүтээл туурвиж байжээ. Найруулагч Д.Ганболд, бүжиг дэглээч О.Ууганбаяр нар өмнө нь “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжигт хамтран ажиллаж байсан туршлагатай аж.
У.Цэцэгсүрэн