Италийн Турин хотод дэлхийн оюутны спортын универсиад 32 дугаар наадам энэ сарын 13-нд эхэлнэ. 14 хоног үргэлжлэх тус наадамд 50 гаруй орны 3000 гаруй тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх нь. Монголын баг энэ удаа гүйлтийн болон уулын цана, уран гулгалт, шорт трейк, снөүбордын төрөлд 20 хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Уран гулгалтын төрөлд О.Мишээл япон дасгалжуулагч Т.Накашимагийн удирдлагад дээрх универсиадын мөсөн талбайд ур чадвараа сорихоор болжээ. Түүнээс өмнө Г.Марал-Эрдэнэ ОХУ-ын Красноярск хотод 2019 онд зохион байгуулахад нь оролцож байв.