Нэгдүгээр сарын 8-ны орой "Аl Arabiya" телевиз эх сурвалжийг иш татан мэдээлснээр, "Боко Харам" террорист бүлэглэлийн дайчид Чад улсын Ерөнхийлөгчийн ордон руу халдлага үйлджээ. Тухайн үед Ерөнхийлөгч Махамат Идрис Деби ордондоо байжээ.
Халдлагын улмаас 19 хүн амиа алдаж 9 хүн шархадсаны ихэн нь террорист байв.
Тус улсын Дэд бүтцийн сайд Азиз Махамат Салех, нөхцөл байдал эрх баригчдын хяналтад байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн ордон руу очих бүх замуудыг хааж, цэргийн хүчнийхэн хамгаалалтдаа авсан хэмээн мэдэгдлээ.
Халдлага Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Чадад хийх айлчлалын өмнөхөн болсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар террористууд уг халдлагыг бүс нутгийн байдлыг тогтворгүй болгох гэсэн оролдлого аж.
"Боко Харам" бүлэглэл нь Нигери болон Чад зэрэг хөрш орнуудад гэмт ажиллагаагаа явуулдаг бөгөөд засгийн газрын байгууллагууд болон энгийн иргэд рүү халдадгаараа алдартай. Тэдний зорилго нь тус бүс нутагт шариатын дэглэм тогтоох явдал юм.