Монгол, Польшийн эрдэмтэд хамтарсан судалгааныхаа хүрээнд эртний хүний үүдэн шүд олжээ. Энэ нь Монголын нутгаас олдсон плейстоцены буюу мөстлөгийн үеийн хүний хоёр дахь олдвор юм байна. Эхнийх нь Хэнтий аймгийн нутагт орших Салхитын хөндий хэмээх газраас олдсон хүний гавлын ясны оройн хэсэг. Харин хоёр дахь нь Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас олдсон үүдэн шүд болов. Эдгээр нь сүүлийн таван жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүс нутгаас олдсон эртний хүний анхны олдвор гэдгээрээ онцлогтой аж. Үүнтэй холбогдуулан Монголын талын эрдэм шинжилгээний удирдагчаар ажиллаж буй ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Гүнчинсүрэнтэй ярилцлаа.
-Монгол болон польш эрдэмтдийн хамтран хэрэгжүүлж буй төслийнхөө талаар та эхлээд мэдээлэл өгөхгүй юү?
-2010-аад оны эхэн үед өнөөгийн МУБИС-ийнхан Бүгд Найрамдах Польш Улсын Вроцлавын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм билээ. Тус гэрээний дагуу Вроцлавын их сургуулийн захирал нь профессоруудын хамт 2013 онд Монголд ирсэн. Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Мирослав Масойч ч зочдын бүрэлдэхүүнд багтсан юм. Тэдний аяллын хөтөлбөрт Өмнөговь аймгийн Булган сумын Баянзагийг хамруулсан байж. Үүний дагуу Польшийн төлөөлөгчид тухайн бүс нутагт өмнө нь хийсэн судалгаануудтай холбоотой бүх материалыг эрэн сурвалжилж, уншин танилцсан байдаг. Ингэхдээ Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Цахиуртын хөндий хэмээх гайхамшигт дурсгалын тухай мэдээллийг нарийвчлан шинжилжээ. Цахиуртын хөндийн дурсгалыг энэ онд 30 жилийн ойгоо тэмдэглэх Монгол, ОХУ, АНУ-ын хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийн хайгуулын багийнхан 1995 оны зургаадугаар сарын сүүлчээр илрүүлжээ. Гайхамшигтай гэсний учир нь 10 000 ам км талбайд буй бүхнийг хүний гараар бүтээсэн, чулуун зэвсгийн үеийн дурсгал байсан. Ингэснээр бидэнд хуучин чулуун зэвсгийн доод үеэс эхлээд шинэ чулуун зэвсгийн сүүлч үе хүртэл бүрэн зураглал хийх боломж олдсон юм. Зөвхөн уг дурсгалтай холбоотой эрдэм шинжилгээний тайлан монгол, орос, англи хэлээр хоёр боть, бие даасан эрдэм шинжилгээний бүтээл орос, англи, франц хэлээр хэвлэгдэн гарсан. Польшийн эрдэмтэн М.Масойч энэхүү дурсгалыг үзсэнийхээ дараа эрдэм шинжилгээний байгууллагынхантай уулзах хүсэлт гарган, ШУА-ийн Археологийн хүрээлэнд ирснээр бид анх танилцсан түүхтэй. Бид хамтран ажиллах гэрээнийхээ анхны хувилбарыг 2014 оноос солилцон, тохирсон юм. Тэгээд л 2016 онд хайгуул судалгааны ажлаа эхлүүлсэн. Энэ ташрамд, 2012-2016 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Л.Батчулуунд баярласнаа уламжлах нь зүйтэй болов уу. Тэрбээр төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажилласан. Төслийн эхний жилийн санхүүжилт хялбар бүтсэн. Гэвч дараа дараагийн санхүүжилтээ олоход багахан хүндрэл гарсан юм. Ингэж явсаар 2019 оны төгсгөлд л санхүүжилт бүтсэн. Гэтэл дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал гарч, 2022 он хүртэл гадаадын судлаачид Монголд ирэх боломж хязгаарлагдсан шүү дээ. Ингээд 2022 оноос судалгааны ажлаа албан ёсоор эхлүүлсэн юм. Тус төслийн Монголын талын эрдэм шинжилгээний удирдагчаар би, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Базаргүр болон Д.Одсүрэн нар ажиллалаа. Польшийн талыг Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор М.Масойч, Ж.Шикүльски зэрэг судлаач ахалсан.
-Хамтарсан төслийн багийнхан Өмнөговь аймгийн Булган сумын Хөтөл усны агуйгаас 25 000 жилийн өмнөх буюу эртний хүний үүдэн шүд олсон юм билээ. Ямар ач холбогдолтой, хэр их мэдээлэл агуулсан олдвор юм бол?
-Монгол, ОХУ, АНУ-ын судлаачид 1995-1996 онд тэнд малтлага судалгаа хийхдээ чулуун зэвсгийн гайхамшигтай дурсгалдаа л гол анхаарлаа хандуулсан байдаг. Мөн тухайн жилүүдэд маш их гантай байсан учраас эргэн тойронд нь айл, амьтангүй эл хуль байв. Үүнээс шалтгаалан бид газрын зурагт өмнө нь тэмдэглэгдээгүй, Арц Богдын нурууны зүүн төгсгөл хэсэгт далдхан орших уг агуйн сургийг ч дуулаагүй байсан л даа. Харин 2016 онд Монгол, Польшийн хамтарсан судалгааны ажлыг эхлүүлснээр нутгийн малчин залуугаар газарчлуулан агуйг олсон түүхтэй. Зэргэлдээ амтай уг гурван агуйг нутгийнхан Хөтөл усны агуй хэмээн нэрлэдэг юм билээ. Агуйн үүд эгц урд зүгт харсан учраас өдрийн турш нар үздэг. Үүнээс гадна сайрын нөгөө талд орших уулаараа урд зүгээс шуурах хүчтэй салхинаас хамгаалагдсан. Бас агуйд ойрхон ус байгаа нь энд эрт үед хүн суурьшин амьдарч байсныг харуулна. Агуйнууд нь шохойн чулуун нуруунд байрлах бөгөөд усны үйлчлэлийн нөлөөгөөр бий болсон гэж үзэж байгаа. Гурван агуй ерөнхийдөө жижиг талбайтай. Бид одоогоор хамгийн том агуйн үүдний талбайд малтлага судалгаа хийж буй. Малтлагын үр дүнд археологийн долоон соёлт давхаргыг илрүүлээд байна. Долоодугаар давхаргаас нь эртний хүний шүд оллоо. Үүнээс урьтан соёлт давхарга гэж юу болохыг зайлшгүй тайлбарлах шаардлагатай. Энэ нь эртний хүн суурьшин амьдрах хэдэн мянган жилийн явцад үүсэн бий болсон бөгөөд хөрсний бүтэц, өнгө, найрлага нь он цагийн хувьд харилцан адилгүй байдаг. Хүний бий болгосон чулуун зэвсэг, идэш хоолны үлдэгдэл, ургамал, амьтны яс зэргийг агуулсан үеийг археологийн шинжлэх ухаанд соёлт давхарга хэмээн нэрлэдэг. Малтлага судалгааны явцад илрүүлсэн олдвор нь насанд хүрсэн хүний үүдэн шүд байсан. Агуйн хөрсөнд он удаан жил болсон гэхэд харьцангуй сайн хадгалагдан үлджээ. Он цагийн хувьд лабораторийн шинжилгээгээр нийтийн тооллын өмнөх (НТӨ) 24 750 оны үе буюу түүнээс хойш, урагш ойролцоогоор 210 жилд хамаарахыг нь тогтоосон. Энэ нь хуучин чулуун зэвсгийн дээд үеийн дунд хэсэгт холбогдох он цаг юм.
-Монголын нутгаас олдсон плейстоцены үеийн эхний олдвор нь хүний гавлын ясны оройн хэсэг байсан шүү дээ. Тэгвэл энэ удаагийн олдвор нь өмнөхөөс ямар ялгаатай байв?
-Эхний олдвор нь эртний хүний толгойн оройн хэсгийн яс байсан. Хэнтий аймгийн Норовлин сумын Салхитын хөндий гэдэг газраас олдсон юм. Салхитын хөндийд ажиллаж байсан алтны уурхайгаас хувиараа алт олборлогчид буюу бидний нэрлэж заншсанаар нинжа нар гаргаж, ШУА-ийн Археологийн хүрээлэнд авчирснаар лабораторийн нарийвчилсан судалгаанууд хийсэн. Он цагийн хувьд НТӨ 34 950-33 900 жилд холбогдоно. Түүнчлэн өнөөгийн Евразид өргөн тархсан орчин үеийн хүний N хаплогруппийн бүлэгт багтахыг нь тодорхойллоо. Судалгааны ажлын үр дүнг шинжлэх ухааны томоохон сэтгүүл болох “Nature”, “Science”-д хэвлүүлэн, дэлхийн эртний хүн судлалын шинжлэх ухааны эргэлтэд оруулсан шүү дээ.
Харин энэ удаагийн олдворын тухайд системтэйгээр явуулсан археологийн малтлага судалгааны явцад олдсоноороо онцлогтой. Энэ ч утгаараа бидэнд илүү их мэдээлэл өгч байна. Орчин үед хөрсний давхаргаас эртний хүний ДНХ-ийг ялган авч судлах боломж бүрдсэн. Тиймээс бид АНУ-ын Йелийн их сургуулийн Анагаахын сургуулийн эртний ДНХ судлаач, доктор Диендо Массиланийг урьж, хөрсний бүх соёлт давхаргаас шинжилгээний сорьц авхуулсан. Удахгүй сорьцуудаа АНУ-д илгээхээр зарим зүйл илүү тодорхой болно гэж найдаж байна.
-Та судлаачдын багийг ахлан ажилласны хувьд энэхүү олдвор нь шинжлэх ухааны ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгнө үү?
-Энэ нь Зүүн хойд болон Төв Азийн нутаг дэвсгэрт хуучин чулуун зэвсгийн дээд үед амьдарч байсан эртний хүний талаарх тодорхой мэдээллийг өгөх боломжтой гэж харж байна. Шинжлэх ухааны хамгийн гол ач холбогдол нь энэ байх. Бид өдгөө кайнозойн эриний неогений галавын голоцений үед амьдарч буй. Харин плейстоцен нь бидний амьдарч байгаагийн өмнөх үе гэсэн үг. Он цагийн хувьд НТӨ 11 430 жилийн үед дууссан геологийн үечлэл. Үүний дараа бидний амьдарч буй голоцений үе эхэлсэн юм.
-Шүдний паалангаас сорьц авч, чухам ямар хоол хүнс хэрэглэдэг байсныг нь тодорхойлно гэж сонссон. Үүнийг хаана шинжлүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Шинжлэх ухаан, судалгааны аргууд улам бүр нарийсан хөгжсөөр байна. Шүднээс авсан сорьцоор хэрэглэдэг байсан хоол хүнсийг нь тогтоох боломжтой. Мөн тухайн хүний нас, хүйс, өндөр, нам, чухам ямар хаплогруппийн хүн болох, гений бүтэц, гарлыг нь ч тодорхойлж болно. Энэ судалгааг АНУ-д хийлгэхээр төлөвлөсөн. Учир нь тэнд нэгдүгээрт, судалгааны өндөр түвшний тоног төхөөрөмж, урвалжууд байна. Хоёрдугаарт, эртний хүний тухай судалгааны мэдээллийн маш том сан нэгэнт бий болсон шүү дээ. Олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн сэтгүүлүүд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид хийлгэсэн шинжилгээний үр дүнг харгалзан үздэг болоод удаж байна. Тэгэхээр чанартай, баталгаатай газар шинжлүүлэх шаардлагатай.
-Зарим судлаач уг олдвороор дамжуулан монголчуудын өвөг дээдэс ямар хүмүүс байсныг тодорхойлох боломжтой хэмээн олзуурхаж буй юм билээ. Та ямар байр суурьтай байна вэ?
-Дээр дурдсанчлан хоол хүнсний бүтцийг тодорхойлох боломжтой. Бүтцийг нь тодорхойлсноор бид уг агуйд амьдарч байсан хүмүүс ан агнуур, эсвэл түүвэрлэгчдийн аж ахуй эрхэлдэг байсан уу гэдэгт хариулт өгч чадна. Үүний дараа хөрснөөс авсан ДНХ-ийн дээжүүдийн хариу бас нэлээд олон асуултад хариулах учиртай. Би ч гэсэн дээрх судлаачидтай санал нэг байгаа юм. Та бидний ярилцаж байгаа эрт үед хил хязгаар, манай, танай нутаг хэмээх ойлголт байгаагүй. Ази тивийн өргөн уудам нутагт эртний хүний олон төрөл зүйл зэрэгцэн оршдог шүү дээ. Тухайлбал, неандерталь, Бээжингийн болон Тяньюаний, Алтайн буюу денисовын хүн гээд л. Тэгвэл өнөөгийн Монгол Улсын нутагт чухам хэн нь амьдарч байсан юм бэ гэдэгт энэ олдвор хариулт өгч чадна. Магадгүй эдгээрээс өөр ч хүний төрөл байж болохыг үгүйсгэх аргагүй.
-Монголын нутгаас устаж үгүй болсон тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсийг ч бас та бүхэн илрүүлсэн байх аа?
-Өнөөгийн Монгол Улсын нутаг, Сибирийн зүүн бие, БНХАУ-ын нутгийн хойд хэсгээр амьдарч байгаад устсан Struthio аsiaticus хэмээх зүйлийн тэмээн хяруулын өндөгний хальсаар хийсэн, дундаа нүхтэй, 10 мм хүртэлх диаметр бүхий нэлээд олон зүүлт олдсон. Ийм төрлийн олдвор өмнө нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Төлбөрийн голын хөндийд малтан судалсан “Төлбөр 4”, “Төлбөр 15”, “Төлбөр 14”, “Төлбөр 16”, “Төлбөр 21”, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших “Орхон 7” зэрэг суурингаас олдсон байдаг. Монгол, Польшийн хамтарсан төслийн хүрээнд Цахиуртын хөндийн урд болон баруун талд орших эртний нууруудад хийсэн хайгуул судалгааны явцад ч олноор илрүүллээ. Тэдгээрийн зарим нь он цагийн хувьд арай хожуу үед холбогдох учраас илүү нарийн дүрслэлтэй байгаа.
-Хөтөл усны агуйгаас өөр ямар олдвор олсон бол?
-Дээр өгүүлсэн плейстоцены үеийн хүний шүд, өндөгний хальсаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлсээс гадна олон тооны чулуун зэвсгийн олдвор гарсан. Мөн аргаль, угалз, тэмээ, янгир, агуйн цөөвөр, үнэг, мэрэгчид, том, жижиг шувууны яс ихээхэн хэмжээгээр олдлоо.
-Малтлага судалгааны үр дүнг хэзээ дэлхий нийтэд танилцуулах вэ?
-Ойрын хугацаанд танилцуулна. Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Хөтөл усны агуйгаас эртний хүний шүд бүхий суурин илрүүлснээ зарлахаар эрдэм шинжилгээний хамтарсан өгүүлэл бичиж байна. Гэхдээ анхны мэдээлэл судлаачдын чихэнд нэгэнт хүрээд байгаа. Учир нь 2024 оны арванхоёрдугаар сарын 12-нд ШУА-ийн болон Польшын Вроцлавын их сургуулийн Археологийн хүрээлэнгийнхэн хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, 2024 онд шинэ, нээлтийн чанартай судалгаа хийснээ зарласан. Тухайн үед энэхүү мэдээг хэвлэл мэдээллийн олон байгууллага дамжуулсан юм. Үүний дараа тус мэдээ дэлхийн олон орны мэдээний агентлагуудаар дамжин цацагдсан.
-Малтлага судалгааны ажил хэдий хугацааны дараа бүрэн дуусах бол?
-Одоогоор гурван агуй байгаа. Хамтарсан судалгааны багийнхан өдгөө хамгийн том агуйн үүдний хэсэгт малтлага судалгааны ажил хийж байгаа талаар түрүүнд дурдсан. Бид судалгааг улам өргөжүүлэхийг хүсэж байгаа. Малтлага судалгааг өргөжүүлэх явцад дээрх гурван агуй холбогдон нэг болохыг ч үгүйсгэх аргагүй юм. Эсвэл тусдаа агуй ч байж болно шүү дээ. Одоохондоо тааж хэлэх аргагүй. Мөн агуй хэдэн ч хонгилтой байж болно. 1985 онд Монгол, Зөвлөлтийн Түүх соёлын хамтарсан экспедицийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуйг анх үзэн, 1987-1990 онд малтлага судалгаа эхлүүлсэн байдаг. Дараа нь Монгол, ОХУ, АНУ-ын хамтарсан “Монголын чулуун зэвсгийн үе” төслийнхөн 1995-2000 онд агуйн нэг хэсгийг нь бүрэн малтан судалсан. Харин 2021 оноос үлдсэн хэсгийг нь судалж байна. Тэгэхээр ямар их хугацаа шаардлагатайг эндээс харж болно.

У.Цэцэгсүрэн