Компьютерын сүлжээний улсын XII олимпиадыг өнгөрсөн сарын 21, 28-нд зохион байгуулжээ. Уг олимпиад нь хоёр үе шаттай. Эхний шатыг цахимаар зохион байгуулсан бөгөөд таван сургуулийн 45 оюутан оролцжээ. Тэднээс дараагийн шатанд 20 оюутан шалгарсан юм байна. Тус олимпиадад МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн багш Т.Тэлмүүний бэлдсэн оюутнууд тэргүүлжээ. Тухайлбал, нэгдүгээр байрт МУИС-ийн компьютерын сүлжээний ангийн оюутан А.Ангараг шалгарчээ. Удаах байрыг дээрх сургуулийн оюутан Л.Ариунхишиг, Д.Буянжаргал, Б.Буянжаргал шалгарсан аж.
Уг олимпиадтай хамтатган компьютерын сүлжээний инженерүүдийн ур чадварын VI тэмцээнийг зохион байгуулжээ. Үүнд 15 байгууллагын 16 инженер, мэргэжилтэн оролцсон гэнэ.