Монголын туялзуур сэлмийн холбоо энэ оны анхны тэмцээнээ өсвөр үеийнхний “Олимпик кап”-аар эхлүүлэв. Долоон клубийн 120 орчим тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд найм хүртэлх насны хөвгүүдээс “Дуэль” клубийн тамирчин А.Дөлгөөн, охидоос А.Марал түрүүллээ. 10 хүртэлх насны ангилалд Ч.Хангал (“Флеш”), М.Гоодарь (“Хангарьд”)”,12 насныхад А.Билэгдэмбэрэл (“Дуэль”), Э.Сийлэн (“ЛТ”) тэргүүн байрт шалгарав. Энэ удаа 14 насныхнаас Ц.Гүнбилэг (“Дуэль”), Г.Минжин ЛТ, 16 насныхад Ц.Тэмүүлэн, Д.Мэрси (“Дуэль”) клуб аваргалсан. Тэмцээний нийлбэр дүнгээр “Дуэль” клубийнхэн зургаан алт, тус бүр таван мөнгө, хүрэл медаль хүртэж, цом гардсан юм. Тэгвэл ирэх амралтын өдөр болох ганцаарчилсан болон багийн төрлийн УАШТ-ий эхний гурван байрт шалгарсан тамирчин өсвөр үеийнхний тив, дэлхийн хэмжээний тэмцээнд оролцох эрхээ авна.