“Чингис хаан” одонт Морин хуур найрлын 2025 оны эхний тоглолт энэ сарын 31-нд болно. Улсын филармонийн концертын танхимд болох уг тоглолтын тасалбарын үнэ 50 000 төгрөг байна. Консерваторын Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн захирал, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн уран бүтээлүүдийг энэ үдэш эгшиглүүлэх нь. Найрал хөгжмийн удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан ажиллах аж. Ташрамд дурдахад, Морин хуурын чуулгыг өнгөрсөн онд Морин хуурын найрал болгон өргөжүүлсэн билээ.
А.Тэлмэн