2024 оны 3-р сард гарсан эл хэрэг Германы Хоккенхайм гэдэг жижиг хотынхныг цочиролд оруулжээ. 27 настай Маргарита, ээж Марина Стеценко болон таван долоо хоногтой өөрийн хүүхдийн хамт цагаачдыг байрлуулах төвөөс ул мөргүй алга болжээ.
Сураггүй болсон эмэгтэйчүүд дөрвөн сарын өмнө Словакаас Герман руу нүүж ирсэн байв. Тэдний талаар Украинд үлдсэн хамаатнууд нь холбоо барихаа больсонд санаа зовж эхэлсэн байна.
Сураг тавьж эхэлсэн хамаатнуудынх нь нэхэмжлэлээр дүрвэгсэд заавал хамрагдах ёстой герман хэлний хичээлдээ ирэхгүй болсныг цагаачлалын алба мэдэв.
Бүхэл бүтэн гэр бүл алга болсонтой холбогдуулан хотын цагдаагийн алба түгшүүр зарласан байна.
Бүсгүйчүүдийн сураггүй алга болохоос нь өмнөх сүүлийн цагуудын талаар мэдээлэл цуглуулж эхлэхэд, дүрвэгсэд нэгэн үл таних эмэгтэйтэй уулзсаны дараа алга болсон нь тогтоогджээ.
Тэд Инна гэдэг эмэгтэйтэй харилцаатай байсан бөгөөд хүмүүсийн тодорхойлсноор, тэрбээр дүрвэгсдэд бичиг баримттай болоход тусална гэж амласан байна. Маргарита, Марина нар алга болдог өдрөө Иннатай хамт ресторанд хооллож байсан бөгөөд үүний дараа ээж, охин, хүүхэд гурав алга болсныг мөрдөгчид олж мэджээ. Харин Инна гэдэг эмэгтэйг хэн ч мэдэхгүй, хараагүй байна.
3-р сарын 7-нд Маргаритагийн цогцсыг Рейн голын далан дээрээс олсоны дараа хот тэр чигтээ сандарчээ. Хожим цагдаагийнхан Маргаритагийн ээжийн шатсан цогцсыг олжээ. Удалгүй 3-р сарын 15-нд бяцхан охин огт танихгүй айлаас эрүүл саруул олджээ.
Эхнэр нөхөр хоёр ч охиныг хулгайлсан, ээж эмээг нь хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Мөрдөн шалгалтын явцад тэд Маргарита,Марина нартай ресторанд уулзаж, эмэгтэйчүүдийн ундаанд нойрны эм хийжээ. Бие нь эвгүйрхсэн эмэгтэйчүүдийг машиндаа суулган эмнэлэгт хүргэж өгөх нэрийдлээр авч яваад нууран эрэгт аваачин толгой руу нь мохоо зүйлээр цохиж алаад хүүхдийг авсан байна.
Эхнэр нөхөр хоёр хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан ч хүсэл нь биелэхгүй болохоор энэ хэргийг үйлджээ.
Бяцхан охин одоо нагац эгчийн хамт Украинд амьдарч байгаа аж