Төрөлт асар ихээр буурч байгаа Японд 2720 он гэхэд 14 нас хүрээгүй ганцхан хүүхэд байна гэж Тохоку их сургуулийн профессорууд тооцоолжээ. Уг тооцоо өмнөхөөсөө 100 жилээр урагшилжээ
Японд 14-өөс доош насны ганцхан хүүхэд үлдэх хүртэл цагийг тоолдог тусгайлан бүтээсэн онлайн цагаар бол энэ өдөр 2720 оны нэгдүгээр сарын 5-нд тохиох гэнэ.
Өмнөх тооцоог 2023 оны 4-р сарын 1-нд хийсэн бөгөөд түгээр бол 2821 оны 10-р сарын 27-нд Японд 14-өөс доош насны ганцхан хүүхэд үлдэх байжээ.
Харин хамгийн сүүлийн тооцоог 2024 оны төрөлтийн статистикт үндэслэн хийсэн байна.
Хүн амын хөгшрөлт хурдацтай өсөж, төрөлт буурч байгаа асуудал Японы хувьд туйлын хурцаар тавигдаж байгаа. Ийм статистик мэдээ гарч эхэлснээс хойш судалгааны хүрээлэнгүүдийн урьдчилсан мэдээгээр 2024 онд анх удаа нярайн тоо 700 мянгаас доош үзүүлжээ. Засгийн газрын тооцоогоор 2038 онд л эл тоо гарах ёстой байв.
Японы нийт хүн амын дөнгөж 11 орчим хувь нь 15-аас доош насныхан, бараг 30 хувь нь 65-аас дээш насныхан байна.