Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 2023 оноос эхлэн “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд “Аялал жуулчлалын долоо хоног” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж буй. Тэгвэл энэ оны ээлжит үйл ажиллагааг ирэх сарын 3-9-нд зохион байгуулах тов, төлөвлөгөө гаргажээ. 2024 онд эл өдөрлөгийн хүрээнд дотоод, гадаадын 1500 орчим байгууллагын төлөөллийг хамруулсан чуулган, салбар хуралдаан явуулж, “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад танилцуулан, цөөнгүй гэрээ, хэлцэл, санамж бичгийг байгуулсан. Энэ оны “Аялал жуулчлалын долоо хоног”-ийн хөтөлбөрийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамтай хамтран боловсруулж, ойрын хугацаанд танилцуулахаа дээрх холбооноос мэдээлэв.