Монгол Улсад хүүхдийн эмч бэлтгэж эхэлсний 70 жилийн ойг салбарын хэмжээнд энэ сарын 1-2-нд тэмдэглэж байна. Тодруулбал, Анагаах ухааны их сургууль (хуучнаар)-ийн Хүүхдийн анагаахын тэнхимийг 70 жилийн өмнө байгуулж, тэр цагаас хүүхэд багачуудыг оношилж, эмчлэх мэргэжилтнүүдээ манай улс дотооддоо бэлдэж эхэлжээ. Ойн хүрээнд монгол, олон улсын эмч нарын хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулж буй. Хуралд хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, өвчлөл, эндэгдлийн судалгаа, дэд бүтцийн асуудал зэрэг олон итгэл хэлэлцүүлэх аж.
Ташрамд, Хүүхдийн анагаахын тэнхимийнхэн 1996 онд хүүхдийн эмч бэлтгэдэг ангиа хааж, өдгөө энэ чиглэлийн боловсон хүчнийг төгсөлтийн дараах буюу богино хугацаанд бэлддэг болсон. Улсын хэмжээнд хүүхдийн нэг их эмчид ногдох үйлчлүүлэгчийн тоо бусад мэргэжлийнхээс 5-6 дахин олон буй. Стандарт хангахын тулд 1500-2000 орчим хүүхдийн эмч ажиллуулах шаардлагатай гэсэн тооцооллыг Хүүхдийн анагаахын академийнхан гаргажээ.
О.ОРГИЛОХ