1-р сарын 7-нд биткойны ханш огцом буурч, хөрөнгийн зах зээлийг дагаж АНУ-ын макро эдийн засгийн мэдээлэл гарсны дараа 5%-иас илүү унаж 100,000 доллараас доошилжээ.
Энэ нь АНУ-д инфляци болон зээлийн хүү өндөр түвшинд үргэлжилж байгаа талаар хөрөнгө оруулагчдын санаа зовниж байгаатай холбоотой гэж Presto Research-ийн шинжээчид тайлбарлажээ.
Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том 100-ын жагсаалтад багтсан криптовалютаас цөөн тооны эс тооцвол бусадынх нь ханш биткойноос ч илүү буурсан байна.
Ханшын уналтын жагсаалтыг Hyperliquid (HYPE), Gala (GALA), Celestia (TIA) токенууд тэргүүлж буй бөгөөд тэдний үнэ 16 орчим хувиар буурчээ.
Криптовалютын огцом бууралт нь сүүлийн 24 цагийн дотор бараг 700 сая долларын үнэ бүхий 233,000 арилжааны байрлалыг татан буугдахад хүргэсэн гэж Coinglass мэдээлэв.
Биткойны хэтийн төлөв 2025 онд Трамп криптовалютын амлалтаа хэрхэн биелүүлж, тэр дундаа үндэсний биткойны нөөцийг бий болгохоос хамаарна гэж Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан шинжээчид тэмдэглэжээ.