Германы мэс засалч нэгэн өвчтөнөөс хорт хавдрыг авах мэс заслын явцад уг өвчнөөр халдварлан туссан тухай “New England Journal of Medicine” сэтгүүл мэдээлжээ.
Тус хэвлэлд бичсэнээр эл явдал ангаах ухааны салбарт онцгой үзэгдэл болж, маргаан шуугиан тарьжээ.
Мэс засалч өвчтөний хэвлийгээс холбогч эдийн хорт хавдарыг авч байх үедээ санмсаргүйгээр хуруугаа зүссэн бөгөөд шархыг нь тэр даруй ариутгаж боосон байна.
Хэсэг хугацааны дараа эмчийн зүссэн хуруун дээр гурван см орчим зангилаа бий болжээ. Гистологийн шинжилгээгээр хариу нь хагалгаа хийлгэсэн өвчтөнийхтэй ижил холбогч эдийн хавдар гэж гарчээ.
Ер нь шилжүүлэн суулгасан арьс, эд эс генетикийн хувьд тухайн хүнийхээс ялгаатай тул дархлааны систем нь тэднийг дарангуйлан бие организм хүлээн авдаггүй.
Харин дээрх тохиолдолд эмчийн дархлаа нь хорт хавдрын эсийг эсэргүүцэх чадваргүй байжээ. Зангилааг авсны дараа мэс засалчийн бие мах бодид хорт хавдар үсэрхийлсэн, дахин гарах шинж тэмдэг илрээгүй байна.