Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрахад холбогдуулж гаргасан гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны хурлаар хэлэлцжээ. Н.Өнөрцэцэг, түүний эгч Н.Өнөрбаяр, өмгөөлөгч О.Батсүх нар Шүүхийн сахилгын хороонд “Шүүгч М.Очбадрах хэргийг хянан шийдвэрлэхдээ өмгөөлөгч Б.Баатарсайханы шүүх хурал давхацсан байхад хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүй хурлыг хийсэн, хэргийн оролцогчдын хүсэлтийг хангаагүй” гэсэн утгатай гомдол Сахилгын хороонд гаргасан аж. Тэдний гомдлыг тус хорооны шүүгч бус гишүүн Д.Мягмарцэрэн хянан үзээд Сахилгын хорооны хуралдаанд илтгэн хэлэлцүүлж, шүүгч М.Очбадрахад сахилгын хэрэг үүсгэх шаардлагагүй хэмээн дүгнэж, Шүүхийн тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Г.Орчлон