Италийн “Милан” багийн дасгалжуулагч С.Консейсау тус багийн түүхэнд анхны цомоо хамгийн цөөн тоглолтод хүртсэн дасгалжуулагч боллоо. Учир нь “Милан” Италийн Супер цомын төлөөх тулаанд гол өрсөлдөгч “Интер”-ийг 3:2-ын харьцаатай ялсан юм. Энэ нь С.Консейсаугийн хувьд багаа удирдсан дөнгөж хоёр дахь тоглолт нь байлаа. Өмнөх дээд амжилтын эзэн нь В.Монтелла бөгөөд 2016 онд 18 дахь тоглолтдоо “Милан”-ыг мөн Супер цомын аварга болгосон юм.
Сонирхолтой нь, россинери уг цомд 2016 оноос хойш түрүүлээгүй байсан билээ.