ЖАЙКА-гийн сайн дурын ажилтан Улаанбаатарт ажиллана
ЖАЙКА-гийн сайн дурын гишүүд нь хөгжиж буй орны хүсэлтийн дагуу томилогдон, тухайн улсад тулгарч буй асуудлыг хамтран шийдвэрлэхэд зорин ажилладаг байна. Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд хүрэлцэн ирж, ажиллаж байжээ.
2024-01-18
2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, төвлөрлийг сааруулах, түгжрэл, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотод мөрдөх стандарт, дүрэм, журмыг шинэчлэх, дэд төвүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, дэд бүтэц, тохижилтын төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав.
2024-01-18
Гарааны бизнес эрхлэгчид “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнд оролцох боломжтой боллоо
Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй “Sushi-Tech Tokyo” үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцлоо. Энэ оны тавдугаар сард Япон улсын Токио хотноо болох тус үзэсгэлэнд старт-ап компаниуд буюу гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.
2024-01-18
Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно
Нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөх таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд танилцууллаа. Танилцуулгад дурдсанаар нийтийн тээврийн Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд зорчих нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг том хүн 600 болон 1000, хүүхэд 200 төгрөгөөр тогтоохоор төсөлд тусгажээ.
2024-01-18
Бүх авто зогсоолыг нэгдсэн системд бүртгэнэ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хэлэлцэж байгаа асуудлуудтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар хуралдаанд оролцож, мэдээлэл танилцуулга хийлээ. Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж буй 16 журам Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон юм.
2024-01-18
Хилчид төөрсөн иргэдийг аварлаа
Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек
2024-01-18
Төв цэвэрлэх байгууламж: Хотод тархсан үнэр манайхтай холбоогүй. Шугам, хоолой задраагүй
Өнөөдөр өглөөнөөс хойш Нийслэл Улаанбаатар хотод үмхий, эхүүн тархсан талаар иргэд цахим орчинд бичиж эхэлсэн. Зарим нь Тавантолгой түлш ХК-ийн шахмал түлшнийх, өөр хэсэг бүлэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хэмээцгээж байна. Бид энэ талаар тодруулахаад Тавантолгой түлш ХК-ийн Ерөнхий технологич Х.Галымбекээс тодруулахад "Манай үйлдвэрээс үнэртэх учир байхгүй. Үйлдвэрийн технологийн гором алдагдаагүй" гэв.
2024-01-18
Увсын Малчин суманд хамгийн их буюу 37 см цасан бүрхүүл тогтсон байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн өмнөд хэсгээр цасгүй, бусад нутгаар 0.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Малчинд 37.0 см, Сагилд 32.0 см, Баруунтуруун, Давст, Хяргаст 30.0 см, Увсын Улаангом, Сэлэнгийн Бугантад 29.0 см, Зүүнговь, Завханы Баянтэс, Төв аймгийн Эрдэнэсантад 26.0-28.0 см, бусад хэсгээр 0.0-25.0 см цасан бүрхүүл тогтжээ.
2024-01-18
Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуургатай байна
Энэ долоо хоногийг дуустал ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Тухайлбал, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим хэсгээр, 19-нд урд талын аймгуудад, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд зүүн хагаст цаг агаар тааламжгүй байхыг Цаг агаарын байгууллагаас мэдээллээ.
2024-01-18
“Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөрийг орон нутгийнханд танилцуулж байна
Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” санаачилга, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгох зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банк, БОАЖЯ хамтран “Хөх баавгай Хөвсгөлд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсноо зарлаад буй. Талууд Монгол орны аялал жуулчлалын гол бүс болсон хоймор нутагт байгальд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх суурийг тавьж, орон нутгийнхны амьжиргааг дэмжих чиглэлд анхаарч ажиллана хэмээн онцолсон бөгөөд иргэд, олон нийтийн санал хүсэлтийг чухалчлахаа дурдсан юм.
2024-01-18
ОНХС-гийн хөрөнгийг завшсан Засаг даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ
Энэ сангийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул болон олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн болон байгалийн баялгаа ашиглаж үүцээ дэлгэсний төлбөрөөс сангийн хөрөнгө бүрддэг юм. Гэтэл ОНХС-гийнхаа хөрөнгийг удирдлага нь завших, зориулалт бусаар зарцуулсан дээрхийн адил хэрэг аймаг, сумуудад гарах нь түгээмэл болсон байна.
2024-01-18