Нийтийн тээврийн 71 чиглэлийг сэргээжээ
Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байна. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна.
2024-01-22
Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч чангарна
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-22
400 сая хэрэглэгчтэй trip.com групптэй хамтарна
Соёлын сайд Ч.Номин 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сантай уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
2024-01-21
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21
Хөгжлийн дэмжлэг авч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байна
Жайка олон улсын байгууллагаас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бол хоёрдугаар шат одоо үргэлжилсээр.
2024-01-21
Цас шуурч, салхи 12-14 метр хүрч ширүүснэ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-21
П.Чинзориг: Нийтийн тээврийн салбар жижиг эрх ашигт хүлэгдсэн байна
Нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг шийдвэрлэх зорилгоор эхний ээлжинд богино маршрутыг бий болгож, өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Шинэ чиглэлтэй холбоотой иргэдийн байр суурь ихэд бухимдалтай байна. Үүнтэй холбоотой нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын төлөөлөгчид мэдээлэл хийж, нийтийн тээврийн салбарт бугшсан асуудлыг шийдвэрлэхээр оролдож байгаагаа илэрхийллээ.
2024-01-20
Иргэд автобусны шинэ маршрутаар үйлчлүүлж эхэллээ
Өнөөдрөөс нийтийн тээврийн автобуснууд шинэ маршрутаар иргэдэд үйлчилж байна. Энэхүү маршрутад тусгаснаар үндсэн зургаа, тойрог замын найм, бусад гудамж, талбайгаар дайран өнгөрөх 40, дунд оврын тав, хот орчмын 15 чиглэлийг шинээр бий болгосон.
2024-01-20
Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ
Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20
Эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж өгчээ
Монгол, Германы Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Говийн их дархан цаазат газрын А хэсгийн орчны бүсэд хамаарах хоёр аймгийн таван сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг өгчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Говь-Алтайн Алтай, Цогт, Эрдэнэ сумын сургуульд сандал, ширээ, олон үйлдэлт хэвлэх төхөөрөмж, зөөврийн компьютер, ухаалаг самбар, зургийн аппарат, номын шүүгээ зэргийг олгосон байна.
2024-01-19
Монгол дахь оросууд мөстэй усанд шумбаж баяраа тэмдэглэв
Монгол хүн Цагаан сарын шинийн 1-нд ургах нарыг харах гэж үүрээр уул барааддаг шиг Оросууд нэгдүгээр сарын 19-нд буюу Есүс Христийг загалмайлсан баяраараа мөстэй усанд шумбадаг аж. Монгол дахь оросууд эл баяраа жил бүр тэмдэглэдэг бөгөөд энэ жил Адам Евагийн хөшөөний дэргэдэх Туул голын харзны мөстэй усанд орлоо.
2024-01-19