Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах хэд хэдэн арга хэмжээний нэг нь “Охид ба активизм” чуулган юм. Энэхүү чуулган нь охидын эрхийн асуудлаар эерэг өөрчлөлт авчрах шинэ санал, санаачилга гаргах, манлайлах боломжийг оролцогчдод олгох зорилготой аж. Чуулган энэ сарын 9-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн ордонд болно
2024-03-06
Германд болж буй "ITB BERLIN 2024" үзэсгэлэнд манай улсын 11 тур компани оролцож байна
Энэ жилийн аялал жуулчлалын “ITB Berlin” үзэсгэлэн 2024 оны гуравдугаар сарын 5-7-ны хооронд ХБНГУ-д болж байгаа ба албан ёсны нээлтийн ёслол боллоо. Хэдийгээр уг арга хэмжээ Берлин хотод болдог ч, жил бүр албан ёсны зохион байгуулагч Улс нээлтийн арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жил Оман Улс сонгогдсон ба давуу эрхтэйгээр өөрийн орны соёл, уламжлал, аялал жуулчлалын салбарыг олон нийтэд танилцууллаа.
2024-03-06
Тээвэр зуучийн 11 терминалыг нэгдсэн логистикийн төв рүү шилжүүлнэ
Улаанбаатар хотын зүүн хэсэгт ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, тээвэр зуучийн терминал эзэмшин үйлчилгээ явуулдаг 11 байгууллага болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан ажлын хэсэг хуралдлаа. Хурлын үеэр төслийн явц, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын мэдээлэл, төлөвлөлт, бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулан, санал солилцсон юм.
2024-03-06
Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн мэдлэг олгоно
“И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулах нь. Үүгээрээ компьютерын хэрэглээний программ ашиглах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, интернэтэд ажиллах зэрэг мэдлэгийг олгох гэнэ. Сургалт энэ сарын 11-нээс гурван долоо хоног үргэлжлэх аж
2024-03-06
Хахууль авч, компаниудад давуу байдал олгосон татварын байцаагчид торгох ял оноов
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Амаржаргалд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх торгох ял шийтгэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулан, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татварын зөрчлийг арилгах, системд шивсэн тайланг засварлаж байсныхаа хариуд хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Амаржаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан юм байна
2024-03-06
Улсын хэмжээнд гурван сая мал хорогдсон байна
Улсын хэмжээнд 3 089 000 мал хорогдоод байгааг Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэв. Мөн 11 аймгийн 46 сумд айлууд цасанд боогдож, холбогдох байгууллагын алба хаагчид газар дээр нь ажиллан, тусламж үзүүлжээ. Үүний хүрээнд 142 айлыг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэсэн байна. Мөн 470 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн аж. Эмнэлгийн тусламжийн багт сэтгэл зүйчид багтжээ
2024-03-06