Орхон аймаг, Баян-Өндөр сумд суудлын автомашины доогуур засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 06-ны 16.54 цагт хүлээн авсан аж.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж автомашиндаа дарагдаж нас барсан тул цогцсыг 17.13 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.