Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь
“Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиум өчигдөр боллоо. Тус симпозиум нь улс өр, хэвлэл мэдээлэл, нийгмийн мэдээллийн сүлжээний нөлөөлөгчид хамтран цахим орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг сөрж, хүн бүрд нээлтэй хэвлэл мэдээллийн орчныг бий болгох санаачилга гарган, цаашид хэрэгжүүлэх зорилготой аж.
2024-03-29
“Жуулчдаа дайлах монгол зоог”-ийн эрэлд гарах нь
Зочлох үйлчилгээ, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, ханган нийлүүлэх салбарынхныг нэг дор цуглуулдаг “HoReCa Mongolia” чуулга уулзалт ирэх сарын 5-нд болох тов гарчээ. Зургаа дахь удаагийн чуулганыг “Монголд зочлох жил” санаачилгыг дэмжин, “Жуулчдаа дайлах монгол зоог” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон аж. Манай улс энэ онд “Go Mongolia” уриан дор олон улсад аялал жуулчлалаа сурталчилж, “Mongolia-Always moving” кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор уг чуулганы үеэр хөндөх гол сэдвүүдийн тэргүүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, төрөл, өрсөлдөөн, тэр дундаа, хоол үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн асуудлыг эрэмбэлжээ.
2024-03-29
Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглан хандив гуйх нь ихэсжээ
Одоогоор ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Эмчилгээний зардалд хандив өгч туслаач” гэсэн мэдээллийг тэрбээр цахим орчинд байршуулжээ. Мөн “Tsedendamba Davaasambuu” гэх нэртэй цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар бусдаас хандив тусламж гуйсан тохиолдол ч бий. Уг мэдээлэлд Б.Батбаяр гэсэн нэр, 5306662327 дугаарын данс бичсэн аж.
2024-03-29
Тооцоо судалгаа хийсний дараа л хичээлийг цөөлөх тухай ярина гэв
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс уран зохиол, дизайн технологи, дуу хөгжмийн хичээлийг хасах нь гэх мэдээлэл цахим сүлжээнд түгэх болсон. Энэ нь иргэдийн дургүйцлийг өрүүлж, шүүмжлэл газар авах шалтгаан олов. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өчигдөр дээрх мэдээллийг үгүйсгэж, хичээлүүдийг хасаагүй хэмээсэн юм. Гэтэл цахим сүлжээнд өрнөсөн маргаан нь Л.Энх-Амгалан сайдын ярианаас эхлэлтэй болж аарав. Учир нь тэрбээр энэ сарын 20-нд нэгэн сайтын сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Монгол хүүхдийн үздэг хичээлийн оо их байна. Тиймээс хүүхдүүд анги дэвших тусам суралцах сонирхолгүй олж уйг судалгаагаар тогтоосон.
2024-03-29
“Тодканнам” эмнэлгийн удирдлагын хэргийг хэрэгсэхгүй болголоо
“Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард нэгэн эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан бөгөөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
2024-03-29
Төөрүүлдэг хот
Олон улсын хөтөлбөрт хамрагдахаар асуумж бөглөсөн залуус нэг зүйлд бүдрэв. Тэр нь гэр болон сургууль, ажлын газрын хаяг, байршлын мэдээлэл байлаа. Хөтөлбөрийн мэргэжилтнүүд залуусын илгээсэн асуумжийг нягтлахад хаягийн мэдээллүүд нь илт зөрүүтэй, буруу, зарим нь интернэтээс хайгаад ч олдохгүй байж. Ингээд “Албан ёсны, баталгаажсан, тодорхой хаяг бичнэ үү” гэсэн шаардлага оролцогчдод тавьжээ. Үүнийг хариуцсан мэргэжилтэн “Материал нь буцаагдсан залуусын олонх нь ажил, гэрийнхээ хаягийг тодорхой бус бичсэн байсан. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хаягийг шалгаж, цахим систем дэх бүртгэлтэй нь тулгадаг юм. Ингэхэд ихэнх нь зөрүүтэй, зарим нь олдоогүй. Тиймээс албан ёсны, тодорхой хаяг бичих шаардлага тавьсан” гэсэн юм. Харин залуус “Бид улсын бүртгэл дэх, бичиж, хэлж хэвшсэн хаягаа л өгсөн. Яагаад буруу гэж” хэмээн гайхширч байлаа.
2024-03-29
Бүрлээч нарын мэдээллийг буяны компанийнханд өгч хахууль авдаг албан тушаалтнуудыг шалгаж дуусжээ
Талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт тухайн аж ахуйн нэгжийнхэн хүргээд ар гэрийнхнээс нь төлбөр авдаг. Ингэж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал олгосныхоо төлөө хахууль авсан хэрэгт тус төвийнхнийг буруутгаж буй билээ. Уг нь эл хэргийг 2022 онд шалгаж дууссан ч прокурорын байгууллагаас нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаар дахин мөрдөн байцаалт явуулаад ийнхүү шилжүүлсэн аж. Энэ хэрэгт ЦЕГ-ын Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан, хошууч Т.Бат-Идэрийг бас шалгаж байсан билээ.
2024-03-29
Шороон шуурга шуурна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
2024-03-29
НҮБ-аас 2023 онд 51.5 сая ам.долларын 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ
Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо. Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра “Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан.
2024-03-28
Хотын соёлыг төлөвшүүлэхээр амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн ерөнхий боловсролын 1 болон 16 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагчид хамт олноороо амьтны хүрээлэн дэх амьтадтай танилцлаа.
2024-03-28
Шинэ Зуунмод дагуул хотыг 31 мянган га талбайд байгуулна
Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлох зорилгоор Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж буй.
2024-03-28
Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулахдаа хууль бус үйлдэл гаргаж байгааг анхаарууллаа
Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдах үүрэгтэй. Үүнтэй холбоотойгоор зарим даатгалын компани жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ байгуулахдаа жолооч, даатгуулагчдад тухайн тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоотой холбогдох сонголтуудыг танилцуулахгүйгээр жолоочийн тоог хязгааргүй байдлаар хийх зөрчил гарчээ.
2024-03-28