“Мод үржүүлгийн бизнес эрхлэх аж ахуйн нэгжүүд л тусгай зөвшөөрөл зайлшгүй авах ёстой”
Аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй иргэд БОАЖЯ-ны зөвшөөрөлгүйгээр мод үрслүүлж, үржүүлэх хориотой, ийм зохицуулалт саяхнаас үйлчилж эхэлсэн гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад буй. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа үүнийг ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэлээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, байгууллагууд, айл өрхүүд хашаагаа, орчин тойрноо “ногооруулах” зорилгоор мод, бут тарьж, үрслүүлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин мод үржүүлгийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж, бизнес эрхлэх сонирхолтой, төрөөс зарлаж буй тендер, худалдан авах ажиллагаанд оролцох, тарьц, суулгац их хэмжээгээр нийлүүлэх аж ахуйн нэгжүүд зайлшгүй тусгай зөвшөөрөл авах шаардлагатай
2024-04-05
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдож байна
Сэлэнгэ аймагт цагдаагийн ажилтнууд 13 настай охиныг хүчиндсэн гэх мэдээлэл олны анхаарлын төвд оров. Цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн оны есдүгээр сард гарсан эл хэргийг дотоод хяналт шалгалтаараа илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж буй юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн намар гарсан үйлдлийг гуравдугаар сарын сүүлчээр илрүүлэн мөрдөн шалгаж байгаа. ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, Мөрдөн байцаах албаны удирдлага өчигдөр эл хэргийг шалгаж эхэлснээ ч олон нийтэд мэдээлсэн
2024-04-05
28 дугаар сургуулийн сурагчид РОМАН бичжээ
“Ган зам” паласт болсон энэхүү өдөрлөгийг хүүхдүүд бие дааж зохион байгуулсан. Тодорхой хэлбэл, сурагчид өдөрлөгийг хөтөлж, гэрэл техникээ тохируулж, дууны фонограммаа сольж бүгдийг гардаж хариуцсан юм.
2024-04-04
А.Төгөлдөр тэргүүний уншигч Д.Нацагдоржийн тэмдэгтэн боллоо
Хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх, уншдаг сурагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит тэмдэг олгодог. Тэгвэл гэртээ, сургууль дээрээ, тэр ч бүү хэл худгаас ус авахдаа ном уншдаг А.Төгөлдөр хүү өнөөдөр тэргүүний уншигч буюу Д.Нацагдоржийн тэмдэгтэн боллоо.
2024-04-04
БНСУ-ын Хүн ам, орон сууцны завсрын тооллого хийх туршлагаас хуваалцлаа
Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны 2025 оны завсрын тооллогыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд ҮСХ болон Дэлхийн банкны төлөөлөл БНСУ-ын Тэжон хотод дөрөвдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Бүртгэлд суурилсан Хүн ам, орон сууцны тооллого” сэдэвт сургалт, уулзалтад оролцож буй.
2024-04-04
Энэ онд 121 байршилд 1500 гаруй гарааш буулгана
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 15 гараашийг буулган, газар чөлөөлж байна. Энэ онд тус дүүргийн есөн байршилд 63 гарааш, 27 байршилд 1737 метр хашаа хайс чөлөөлөх аж. Харин нийслэлийн хэмжээнд 121 байршилд 1500 гаруй гарааш, 15,000 метр хашаа хайс буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн, тохижуулах юм.
2024-04-04
Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Маргааш буюу дөрөвдүгээр 5-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, нөгөөдөр Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, IV/7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
2024-04-04
Жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа. Улмаар жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгав. Мөн жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
2024-04-04
Авлигын эсрэг сургалтад 905 иргэн, албан тушаалтныг хамруулав
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж буй албадан болон үнэ хаялцуулах дуудлага худалдааны үйл явц, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд дүн шинжилгээ хийж, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөц, худалдан авах ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлэв.
2024-04-04