Хугацаат цэргийн алба хаахдаа их дээд сургуульд элсэх, төгсөх, тусгай мэргэжил эзэмших зэрэг маш өргөн дэлгэр боломж байдаг. Тэгвэл өнөөдөр Зэвсэгт хүчний 110 дугаар ангийн 37 алба хаагч, 49 хугацаат цэргийн алба хаагчид “В” ангиллын болон “С”, “М” ангилал ахиулах сургалтад хамрагдан, амжилттай төгслөө.
Энэхүү сургалтыг тус ангийн Техникийн бага мэргэжилтэн бэлтгэх төвийн хөдөлгөөнт бүлэг болон Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын алба , ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд дээрх алба хаагчдаас Замын хөдөлгөөний дүрэм, хотын жолоодлого, дромын шалгалтыг авч, дүгнэсэн байна.