Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталлаа. Улмаар жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахдаа газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг даалгав. Мөн жагсаалтад тусгаагүй байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, сум, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Газрын тухай хуульд шинээр оруулсан зохицуулалтын дагуу Засгийн газраас анх удаа улсын хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг баталсан нь энэ.
Бэлтгэсэн: Б.Уран