Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2024.04.04/ 16 цаг 31 минутад “Улаанбаатар төмөр замын дунд голын гарам дээр сэлгээний галт тэрэг явах үед суудлын автомашинтай мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг шалгахад иргэн Э нь тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо төмөр замын гармын гэрлэн дохиог зөрчиж, сэлгээний галт тэрэгтэй мөргөлдсөн нөхцөл байдал тогтоогдоод байна.
Иймд жолооч та бүхэн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 17.2-т заасны дагуу “Төмөр замын гарамд ойртон ирсэн жолооч хурдаа хасах ба зайлшгүй тохиолдолд гармын өмнө зогсож, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, гэрэл болон дуут дохио (хонх), тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гэснийг чанд баримтлан аюулгүй байдлаа хангаж, төмөр замын гармаар нэвтэрч, зам тээврийн осол, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.