Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Байшин шатсанаас нэг хүн амиа алджээ

Түймрийн шалтгааныг тогтоохоор өдгөө холбогдох албаныхан ажиллаж буй юм байна. Галлагааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор ахуйн хүрээний түймэр гарах нь ихэссэн тул иргэд, айл өрхүүд галын аюулгүй байдлаа хангахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ бензин, шатах тослох материал хадгалахгүй байх, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө. Үүнээс өмнө галын улмаас долоон хүн амиа алдсан харамсалтай осол Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн сарын 26-нд гарсан юм. 
2023-11-09

Монгол хэл, бичгийн чиглэлээр хийсэн суурь судалгааг танилцуулав

Монгол Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2023 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өчигдөр (2023.11.08) хуралдлаа.
2023-11-09

Ял эдэлж байсан этгээдүүд мафи байгуулан, алт олборлосон хэргийг шүүхэд шилжүүллээ

Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан
2023-11-09

Эрдэнэсант сумын ЭМТ-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд ажиллаж байгаа ажлын хэсгийн бүрэлдэхүүн иргэдийг нүүлгэх шилжүүлэх
2023-11-09

Мазаалайг дэлхийд таниулах лого зохион бүтээх уралдааны хугацааг сунгажээ

Өнөөдрийн байдлаар нийт 23 бүтээл ирснээс шаардлагад нийцэх цөөн бүтээл байгаагаас онцлох бүтээл хараахан тодроогүй тул уралдааны хугацааг сунгах шийдвэрийг ажлын хэсгээс гаргасан ажээ. 
2023-11-09

ТЦА: Өчигдрийн түгжрэлд цас орсон, 28 удаа галт тэрэг явсан нь нөлөөлсөн

15.00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан
2023-11-09

"Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" өдөрлөг зохион байгуулав

Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.
2023-11-09

“Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулна 

“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Үндэсний монгол бичгээ сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг уралдааныг энэ жил найман ангиллаар явуулах аж. Тухайлбал, 1-11, 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багшийн ангилалтай юм байна. Үүнээс гадна монгол туургатны болон гадаадын бусад улсын иргэнийг өрсөлдүүлэх төрөл ч бий. Тэднээс 12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирэх сарын 1-ний дотор ирүүлэх ёстой гэнэ. Бусад ангилалд оролцогчид арванхоёрдугаар сарын 15-ны дотор “Хүмүүн бичиг” сонины редакцад бүтээлээ ирүүлэх нь. Боловсролын ерөнхий газар, МОНЦАМЭ агентлаг хамтран уг уралдааныг зохион байгуулах юм. 
2023-11-09

Говийн бүс нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн шуурна

Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хүйтэн, уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна.
2023-11-09

Өчигдөр 8 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хий мэдрэгч дохиоллыг гэр, сууцандаа суурилуулах (Монгол гэрт тоононоос доош 30см орчим зайд, байшинд унтлагын өрөөний таазны голд, олон өрөөтэй бол өрөө бүрд), уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, сард нэг удаа тоос шороог нь зөөлөн даавуугаар цэвэрлэх
2023-11-09

“Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг сох дутжээ 

 Ардчилсан намын даргын тушаалаар байгуулсан “ногоон автобус”-ны хэргийг шалгах ажлын хэсгийнхэн өчигдөр тайлангаа танилцуулав. Тэд олон удаа шаардсаны эцэст холбогдох байгууллагуудаас хагас дутуу зарим баримт, материал авчээ. Гэхдээ энэ нь шинэ хэмээн тодотгоод засаж, будсан 100 хуучин автобусных биш, голдуу өмнөх гэрээ байсан гэнэ. Ажлын хэсгийн гишүүн Ц.Уянга “2022 оны хоёрдугаар сард нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор “түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарын багцад 318 тэрбум төгрөгийн төсөв баталж өгсөн. А/04 тушаалаар сайд уг мөнгийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт шилжүүлсэн. 
2023-11-09

 Энэ онд 21 хүн ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ 

Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 21 хүн ХДХВ/ДОХ-оор өвчилснийг илрүүлжээ. Үүнээс гурав нь өнгөрсөн сард бүртгэгдсэн аж. Энэ онд илрүүлсэн тохиолдлуудыг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад долоогоор нэмэгдсэн юм байна. Тэдгээрийн хоёрыг Баян-Өлгий аймагт, 19-ийг Улаанбаатар хотод илрүүлсэн гэнэ. Харин эл халдварын улмаас нас барсан тохиолдол энэ онд гараагүй аж. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ-ын тохиолдол бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 367-д хүрсэн бөгөөд 51 нь нас баржээ.
2023-11-09

 820 мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тогтоолоо

Энэ сарын 3-5-нд их хэмжээний цас орсноос өвөлжилт нь хүндрээд буй Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сумд өчигдрөөс УОК-ын ажлын хэсэг ажиллаж эхлэв. Тус бүрэлдэхүүн сумдын Онцгой комисст шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүчний дэмжлэг үзүүлж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж байгаа бол ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадынхан Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 
2023-11-09

“Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аяныг 90 улс дэмжиж байна

Эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангах мэдлэг мэдээллийг төлөвшүүлэх зорилготой “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг энэ сарын 6-наас улс орон даяар зохион байгуулж байна.
2023-11-09

Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг асуудал үүсээд байна.
2023-11-08

Т.Мөнхбаяраас хахуулийн 1.3 тэрбумыг хурааж, 27 сая төгрөгөөр торгох ял оноожээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт
2023-11-08

“Урт цагаан” төвийг яаралтай чөлөөлөх мэдэгдэл хүргүүллээ

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, дахин төлөвлөхөөр болсон. Үүнтэй холбогдуулан иргэдээс санал авч буй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр тус байранд үйл ажиллагаа эрхэлж буй иргэдтэй уулзан, мэдэгдэх хуудас хүргүүллээ.
2023-11-08

Ц.Уянга: "Тэнүүн-Огоо" ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алга болжээ

Өнөөдөр Ногоон автобусны хэргийг шалгах Ардчилсан Нам(АН)-ын ажлын хэсгээс мэдээлэл хийж, “Тэнүүн-Огоо” ХХК-д шилжүүлсэн мөнгөнөөс 82 тэрбум төгрөг алдагдсан асуудлыг хөндлөө. Өөрөөр хэлбэл, нийт 317.9 тэрбум төгрөгөөр 816 автобус авах шууд гэрээг хийжээ. Үүнд, 606 ширхэг том оврын дизель хөдөлгүүртэй автобус, 50 ширхэг дунд оврын каунти, 160 ширхэг цахилгаан автобус, 41 ширхэг цахилгаан автобусыг цэнэглэх цэнэглэгч орж байна.
2023-11-08