Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг асуудал үүсээд байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд тухайн бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Алба хаагчид цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна. Арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ.
Эх сурвалж: ОБЕГ