“Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээ нь Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын ХХААБ, ОУХБ-аас хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд залуучуудын дунд (15-35 насны) зохистой ажлын байрыг дэмжих, залуучуудын ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой цогц асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдэл гаргах зорилгоор хоёр удаа хакатон зохион байгуулсан билээ.
Үүнээс гадна өчигдөр "Залуучуудын зохистой хөдөлмөрийн төлөө нэгдье" хандив босгох өдөрлөг амжилттай зохион байгуулжээ.
Энэхүү өдөрлөгийн үеэр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон Улсын байгууллагууд, хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын удирдах ажилтнуудад уг хакатоноос шалгарсан төслүүдийг танилцуулсан ба зарим төсөл хөтөлбөрүүдэд шууд болон техникийн дэмжлэг үзүүлэх анхны хэлцлүүд хийжээ.