“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан Хятадын компаниас хахууль авчээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 74 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
2024-01-22
Эрсдэл далласан их халуун үргэлжилнэ
Дэлхийн цаг агаарын шинжилгээний агентлагийн судлаачид дулаарлаас үүдэлтэй аюулт үзэгдэл, гамшиг, ослын хор хохирлыг гурван хүчин зүйл үлэмж нэмэгдүүлж, хүн төрөлхтнийг эмзэг, сул дорой болгож байгааг онцолжээ. Нэгдүгээрт, гамшгийн сэрэмжлүүлэг хангалтгүй байдал. Хоёрдугаарт, хот, суурин газарт хангалттай хэмжээний ногоон байгууламж, ургамал байдаггүй нь. Гуравдугаарт, барилга, байгууламжийн муу төлөвлөлт. Гамшиг, эрсдэлд туйлын эмзэг бид үүнийг анхааралдаа авч, бэлэн байдлаа хангавал зохистой.
2024-01-22
Монгол орны цаг уурын өөрчлөлтийн асуудлаар хэлэлцжээ
Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх болон нөлөөнд өртөх аливаа үйл ажиллагааны чиглэлээр чадавх бэхжүүлэхийг дэмжих зорилгоор СКАЛА төслийн хүрээнд “Монголын газар нутаг дээрх 2023-2024 оны цаг агаарын өнгө төрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
2024-01-22
Халиун буга, бор гөрөөсөнд зориулж 200 кг хужир байршуулав
Өвөлжилт хүнд байгаатай холбоотойгоор тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан зэрлэг амьтдыг харангадах аюулаас сэргийлэх зорилгоор биотехникийн арга хэмжээг урьд жилүүдийнхээс эрчимтэй зохион байгуулж буй. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид халиун буга, бор гөрөөс нутагладаг Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт өнгөрсөн амралтын өдөр 200 кг хужир байршуулжээ. Хоёр цэгт биотехникийн арга хэмжээ зохион байгуулах үедээ нийт 15 байршилд 44 бүл согоо, 10 буга, хоёр бор гөрөөс бүртгэсэн аж
2024-01-22
Индонез Улсын хил дээр виз мэдүүлэх боломж бүрджээ
Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд 2024 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хил дээр виз мэдүүлэх боломжтой. Тухайлбал, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмсэн.
2024-01-22
АТГ: СХД-т нийтийн эзэмшлийн 20 га газрыг зарж борлуулан, мөнгө угаасан байжээ
АТГ-ын Ажлын албанаас хууль бусаар газар олгосон асуудлыг шалгаж байгаа билээ. Шалгалтын явцад 2006 онд Сонгинохайрхан дүүрэгт 72 га газар хууль бусаар олгогдож, үүнээс 20 га газрыг нь зарж борлуулан мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ шалган тогтоожээ. Ингээд хууль бусаар олгосон газрын зөвшөөрлийг цуцлуулжээ. Тухайн газарт орчин үеийн төлөвлөлт бүхий улсын эмнэлэг баригдах юм.
2024-01-22
Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн есөн цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалжээ.
2024-01-22
Гүүрэн гарц нээсэн өдрөө л тараа таниулав
Холбогдох албаныхан ослын буруутан нь өнөөх том оврын автомашин гэв. Тухайлбал, “Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг цагдаагийн байгууллагынхан өгч байлаа. Ерөөсөө төрийн байгууллагынханд буруу огт байхгүй, иргэд л дандаа хэрэг тарьдаг мэтээр албаныхан байнга ярьдаг нь жишиг болжээ. Дээрх осолд ч тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх бололтой. Ямартай ч цагдаагийн байгууллагынхан ослын шалтгаан нөхцөлийг шалгаж, тодруулахаа мэдээлсэн.
2024-01-22
Нийтийн тээврийг шинэчлэх нэрээр иргэдээ төөрүүлж шийтгэв
Идэр дөрвөн есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлүүдийг бужигнуулах шийдвэр гаргасан нь улаанбаатарчуудын уурыг барж, стресс бухимдлыг нь “өрдлөө”. Тодруулбал, нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхэлсэн юм. Ажлын өдрүүдэд автобусанд багтахгүй, суулаа ч түгжрээд хөдөлдөггүй зэргээр иргэд шүүмжилдэг. Гэтэл дээрх шийдвэр дарин дээр давс гэгч нь болов. Иргэд шинэчлэлийг хэрхэн хүлээн авч буйг сурвалжиллаа.
2024-01-22
Шинэ автобус осолдож, хоёр хүн амь үрэгджээ
Манай улс БНХАУ-ын “Yutong bus” компаниас нийтийн тээврийн 600 автобус авахаар болсон билээ. Тэдгээр автобусыг үе шаттайгаар татан авч байгаа юм. Үүнээс зургаадугаар ээлжийн 25 автобусыг татан авах явцад буюу энэ сарын 20-нд осол гарч, хоёр хүн амь үрэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан шинэ автобус “Альфард” загварын машинтай мөргөлдсөн байна
2024-01-22
Нийтийн тээврийн 71 чиглэлийг сэргээжээ
Иргэдээс 6500 орчим санал, гомдол ирсний дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээхээр боллоо. Энэ нь нийтийн тээврийн нийт зорчилтын 35 хувийг бүрдүүлдэг. Эдгээр чиглэлд явах нийтийн тээврийн тоо хэвэндээ байна. Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна.
2024-01-22
Ойрын хоёр хоногтоо хүйтний эрч чангарна
Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-22
400 сая хэрэглэгчтэй trip.com групптэй хамтарна
Соёлын сайд Ч.Номин 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн чуулганы үеэр trip.com группийн Гүйцэтгэх захирал Жейн Сантай уулзаж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
2024-01-21
Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
Монгол улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хэсгийг Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал ахлан ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж боловсруулан танилцуулах хурлыг өнөөдөр ЦХХХЯ-нд зохион байгууллаа.
2024-01-21
Хөгжлийн дэмжлэг авч чаддаггүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон байна
Жайка олон улсын байгууллагаас Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлэх хөгжлийн дэмжлэг, боловсролын загварыг бий болгох зорилгоор “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр шат 2015-2019 онд хэрэгжсэн бол хоёрдугаар шат одоо үргэлжилсээр.
2024-01-21
Цас шуурч, салхи 12-14 метр хүрч ширүүснэ
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-21