Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг лхагва гаригт буюу нэгдүгээр сарын 24-нд танхимын хурлаар шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн 1060 дугаар магадлалтай, Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох /маш нууц/ хэргийг гаргасан шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хаалттай хянан хэлэлцэх аж.
Эргэн сануулахад, Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч оны долоодугаар сарын 25-ны өдөр болж, тэднийг гадаадын тусгай албатай хамтран ажилласан гэм буруутайд тооцож, яруу найрагч Ц.Хуланд 9.6 жил, лам Б.Отгонбаатарт 8 жилийн хорих ял оноон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.