Уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх болон нөлөөнд өртөх аливаа үйл ажиллагааны чиглэлээр чадавх бэхжүүлэхийг дэмжих зорилгоор СКАЛА төслийн хүрээнд “Монголын газар нутаг дээрх 2023-2024 оны цаг агаарын өнгө төрх” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Монгол түмэн уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэн олон олон зууныг элээж өөрт ээлтэй, байгальд халгүй байдлаар амьдарч өдий хүрсэн түүхэн хугацаанд байгаль цаг агаарын нөхцөл байдлыг гярхай ажиглаж, ажил амжиргаагаа зохицуулж ирсэн баялаг мэдлэг туршлагатай билээ. Гэтэл өнгөрсөн зууны дунд үеэс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр уур амьсгал дулаарч, хуурайшилт нэмэгдэн, ус, цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтагдал өсөж эхэлсэн.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр Монголын газар нутаг дээрх 2023-2024 оны цаг агаарын өнгө төрх сэдвийн хүрээнд асуудал хөндсөн товч илтгэлүүд танилцуулж эрдэмтэд, судлаачид, бодлого боловсруулагчид болон хэрэглэгчдийн төлөөллийн санал бодлыг сонссон юм. Хэлэлцүүлэгт ЦУОШГ-ын холбогдох мэргэжилтнүүд, УЦУОСМХ-ийн эрдэмтэн, судлаач нар оролцлоо.
Скала төсөл нь Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН) ба Үндэсний Дасан Зохицох Төлөвлөгөө (ҮДЗТ)-ний Хөдөө Аж Ахуй, Газар Ашиглалт (ХААГА)-ын салбарын зорилтуудыг ахиулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Германы Байгаль орчин, байгаль хамгаалал, цөмийн аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах яамны “Олон улсын уур амьсгалын санаачлага (IKI)”-ын санхүүжилтээр, НҮБ-н Хөгжлийн Хөгжлийн хөтөлбөр болон НҮБ-н Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага хамтран хэрэгжүүлж байна.
Түүнчлэн СКАЛА төсөл нь ҮТХН ба ҮДЗТ-г ХААГА-ын салбарт суурь өөрчлөлт авчрах боломж бүхий уур амьсгалын арга хэмжээг тодорхойлох, хувийн хэвшлийн оролцоотой салбарын төлөвлөлт хэрэгжилтэд тусгах зорилттой. Хэлэлцүүлгийн явцад оролцогчдоос гарсан санал дүгнэлтүүд нь зөвхөн тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлын хүрээгээр хязгаарлагдахгүй, цаашид ийм сорилт тулгарахад шийдлийг хэрхэн олох, улмаар ҮТХН бичиг баримтад туссан зорилтуудыг ХАА, газар ашиглалт болон холбогдох бусад салбарт шинэчлэн ахиулахад анхаарлаа хандуулдаг.