ХУД-ийн 18-р сургуулийн өргөтгөл ашиглалтад оржээ
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны 18-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2024-01-25
Монгол хэл, бичгийн асуудлаар чуулжээ
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс МУИХ, МУЗГ, БШУЯ, СЯ, ЦХХХЯ, ХБҮЗ-тэй хамтран “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл-2024” үндэсний чуулганыг зохион байгууллаа. Чуулганд монгол хэл, бичгийн эрдэмтэн судлаачид, яам, тамгын газрын ажилтнууд, их, дээд болон ЕБС-ийн багш нар, радио, телевиз, хэвлэл мэдээллийнхэн, зохиолч, яруу найрагчид гээд 450 гаруй хүн оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэндчилгээ илгээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв. Үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нар тавилаа.
2024-01-25
Иргэн: Хулгай хийдэг шигээ ажлаа хийгээд өгөөч
БЗД-ийн 13-р хорооны иргэд 14 дүгээр сургуулийн дэргэд байрладаг “Шунхлай” ШТС-ын үйл ажиллагааг зогсоохыг шаардаж байна. Арав гаруй жилийн өмнө баригдсан тус ШТС-ын асуудлыг эхнээс нь хөндөж, хөөцөлдсөн боловч үр дүн гараагүй байна.
2024-01-25
"Мөс цөмөрсөн" гэх дөрвөн удаагийн дуудлага иржээ
Он гарсаар онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн дөрвөн удаагийн дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, тээврийн хэрэгслүүдийг татан гаргаж, 9 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
2024-01-25
“Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас Засгийн газарт ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЛЭЭ
ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, БШУЯ, Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Эрүүл мэндийн яам, Монголын хууль зүйн Клиникүүдийн холбоо хамтран 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулсан.
2024-01-25
Улаанбаатарт -12 градус хүйтэн байна
Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.
2024-01-25
НОБГ: Гал түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 20:30 цагт Баянзүрх дүүргийн 23-р хороо Улиастайд байшин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ.
2024-01-24