Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ
Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ. Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.
2023-04-14
Барилга нурж, иргэдийн өмчид хохирол учруулав
Азаар барилга нурах үед тухайн замаар хүн явж байгаагүй аж. Ойр хавийн оршин суугчид “Энэ барилгын эзэн нь “Гацуурт” компанийн Л.Чинбатынх гэдэг. Шүүхээр нэгэн компанитай заргалдаж байгаад авсан гэж ярьдаг юм. Уг барилгаа нураахдаа аюулгүй байдлын наад захын шаардлага хангаагүйгээс иргэдийн өмчид хохирол учруулсан байна. Тус барилгын хажуугаар хичээл, цэцэрлэг тарах, цуглах үед хүүхдээ хөтөлсөн хүмүүс байнга явдаг. Тэр үед нурсан бол хүн гэмтээх, аминд нь ч хүрэхийг үгүйсгэхгүй” хэмээн ярьсан юм.
2023-04-12
ХХЕГ-ын Нууцын албаны ажилтнуудыг шүүхэд шилжүүллээ
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэдалайд нэг жил хорих ял шийтгэсэн бол Ч.Бат-Амгалан, Б.Батцэнгэл, О.Бямбадэлгэр, У.Батболд нарыг 5.4 сая, хил хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хилчин шалгагч Т.Мөнхзул болон иргэн Я.Ганбаатар нарыг 10.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн аж. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гомдлыг үндэслэн хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээсэн юм.
2023-04-12