Цагдаагийн байгууллагад дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 05.48 минутад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Нийтийн байранд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгахад 53 настай, эрэгтэй “Ю” гэгч амь насаа алдсан байжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 39 настай, эрэгтэй “Г” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ түүнийг зодож амь насыг хохироосныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.