Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны баригдаж байгаа орон сууцны барилгын цахилгаан шатны хонгилд 1 хүн боомилж нас барсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 21.24 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж тус байрны 10 дугаар давхарын цахилгаан шатны хонгилоос боомилж нас барсан иргэн З /32 настай, эрэгтэй/-ын цогцсыг буулган тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.