Үндэсний номын сангийн салбар энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжинэ
Үндэсний номын сангийн төв байрны уншлага, үйлчилгээ энэ сарын 1-нээс зуны цагийн хуваарьт шилжсэн. Тэгвэл салбар номын сан буюу саяхан ашиглалтад оруулсан байр нь энэ сарын 15-наас зуны цагийн хуваарьт шилжжээ. Ингэснээр ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагт нээлттэй байна. Харин амралтын өдрүүдэд ажиллахгүй. Зуны цагийн хуваарьт шилжих хүртлээ даваагаас баасан гарагт 09.00-20.00, амралтын өдрүүдэд 09.00-17.00 цагт ажиллах нь. Зуны цагийн хуваарь есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
2024-06-04
“Ид шидийн орон” шинжлэх ухааны тоглоомын талбайтай болжээ
Монголд анхдагч шинжлэх ухааны тоглоомын талбайг “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон “Ид шидийн орон” төвийн Улиастай дахь салбарт байгуулж, ашиглалтад орууллаа. Тус тоглоомын талбай болон шинжлэх ухааны танхимыг “Grand circle” кампанийн санхүүжилтээр хүүхдэд ээлтэй, биед сөрөг нөлөөгүй материалаартохижуулжээ. “Garage team” болон “Дү дү” хүүхдийн музейн хамт олон тоглоомын талбай гэхээр гулсдаг, гүйдэг гэх хэвшмэл ойлголтыг халсан байна. Үүний оронд хүүхдүүд тоглоомоор дамжуулан суралцаж, аливаа зүйлсийг танин мэдэх боломжтой гэх уриалгыг олон нийтэд хүргэхээр зорьж буй гэнэ.
2024-06-04
Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Боловсролын сайд А.И.Иванецыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Л.Энх-Амгалан сайд Монгол Улс болон Беларусь Улс дипломат харилцаа тогтсоны 32 жилийн ой тохиож байгааг онцлоод энэ хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа хадгалан, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр тэр тусмаа боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад талархав.
2024-06-03
1.8 сая сурах бичиг хэвлэжээ
Ирэх буюу 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ашиглах сурах бичгийг хэвлэж дууссаныг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Сурах бичиг хэвлэх тендерийг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан бөгөөд уг ажлыг гүйцэтгүүлэхээр таван компанийг шалгаруулсан байна. Тэдгээр аж ахуйн нэгж бага, дунд, ахлах ангийн 124 нэр, төрлийн 1.8 сая сурах бичиг хэвлэсэн аж.
2024-05-31
Багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангана
Багш бэлтгэх их сургуулийн дэргэд Багшийн хөгжлийг дэмжих үндэсний төвийг нээлээ. Цэцэрлэг, сургуулийн удирдлага, багш нарыг ажлын байрандаа хөгжих боломжоор хангах, дэмжлэг үзүүлэх, суралцагчийн сурлагын амжилтыг сайжруулахад тус төвийнхөн анхаарч ажиллах гэнэ. Кэмбрижийн болон МУБИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулсан хөтөлбөр, удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд төвтэй сургалт зохион байгуулах аж
2024-05-29
Политехник Коллежийн оюутнууд сурсан, бүтээсэн зүйлээ танилцуулав
Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн оюутан суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилд сурсан бүтээсэн зүйлээ танилцуулах “Миний бүтээлийн үзэсгэлэн-2024” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Нийт 32 мэргэжлийн ангид эсэлт авч байгаа.
2024-05-27
Түймэр унтраах сайн дурын бүлэг байгуулжээ
“Ногоон хэрэм” төслийн I, II үе шатыг 2006- 2021 онд хэрэгжүүлж, 20.8 сая ам.долларын санхүүжилтээр 3000 орчим га талбайг ойжуулж, улсын ойн санд хүлээлгэж өгсөн бол III шатанд цөлжилтийг бууруулах, түймрийн менежментийг сайжруулахад анхаарахаар талууд зөвшилцсөн байна. Түүнчлэн Өвөрхангай аймагт 15 га талбайд агро ой байгуулж, ойн мэдээлэл, сурталчилгаа, сургалтын төв байгуулахаар төлөвлөжээ.
2024-05-22
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “И-Хүртээмж” системийг танилцуулав
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ШУТИС-ийн Комьютерийн ухааны салбарын “Хиймэл оюун ухаан” хөтөлбөрийн дэд профессор Д.Золзаяа, “Google” корпорацын бүс нутгийн сургалт, нөлөөлөл хариуцсан удирдагч Кимберли Холл тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”, Багшийн туслах AI системийг танилцуулав. “И-Хүртээмж” системийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломж бүрдүүлж буй аж.
2024-05-22
Цэцэрлэгийн 100 багш “Соёлын сургагч багш”-аар бэлтгэгдлээ
Хүүхдэд бага наснаас нь үндэсний үнэт зүйл, эх хэл бичиг, түүх, соёл, зан заншил, өв уламжлал, соёл, эх оронч үзэл, ёс суртахууны цогц чадамжийг төлөвшүүлэх нь ирээдүйн Монгол иргэний хөгжилд чухал билээ. Энэ хүрээнд БШУЯ-ны болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга нар 2024-2025 онд Сургуулийн өмнөх боловсролын түвшинд соёлын боловсролын чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хамтарсан төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Сургалтаас гадна сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэд соёлын боловсролын агуулгыг тусгах, соёлын агуулга бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн багшийн сургалтад соёлын боловсролын модуль хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, багшийг үе шаттайгаар сургах зэрэг асуудлыг хэлэлцэж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлсон сургалт боллоо.
2024-05-22
Хүүхдүүдийн төсөөллөөр бүтээсэн ертөнцийг үзүүлэх нь
Эх, үрсийн баярыг тохиолдуулан “Чингис хаан” музей, “Эгшин артгэр” урлангийнхан хамтран нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээх гэж байна. Уг үзэсгэлэн нь энэ сарын 25-ны 13.00 цагт дээрх музейд нээх “Ирээдүйгээс ирсэн зураачид” юм. Хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих зорилготой эл үзэсгэлэнгийн сэдэв нь “Зүүд, мөрөөдөл, ид шид, үлгэр, домог” аж. Үүний хүрээнд хүүхдүүдийн зүүд, зөн совин, төсөөллөөс урган гаргасан бүтээлүүдийг дэлгэх гэнэ. Хүүхдүүдийн бодол оюун, төсөөллөөрөө бүтээсэн уран зургийн ертөнцийг ирэх сарын 2 хүртэл үзэх боломжтой. Мөн үзэсгэлэнгийн үеэр хүүхдэд зориулсан уран зураг, гар урлалын хөтөлбөрийг үнэ төлбөргүй явуулах юм байна.
2024-05-20
Номын ертөнцөөр аялах гурав хоног
Ном унших нь оюуны ертөнцөөр аялуулж, юмсыг шинэ өнцгөөс харахад тусалдгаараа онцлогтой. Ном уншсанаар мэдлэгийн цар хүрээ тэлж, бодит байдлыг зөв үнэлж дүгнэн, оновчтой сонголт хийж, шийдвэр гаргахад тусалдагтай маргах хүн үгүй биз. Тэгвэл 35 дахь удаагийн үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар нийслэлийн төв талбайд үргэлжилж байна. Энэхүү баярыг манай улс тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногт зохион байгуулдаг уламжлалтай. Зохиолч, хэвлэн нийтлэгчид шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгож, уншигчидтай гаа уулзаж, ярилцах боломж бүрддэгээрээ эл баяр онцлогтой. Зөвхөн зохиолчид төдийгүй уншигчид ч хүлээдэг үндэсний томоохон баярын нэг юм.
2024-05-20