Жуулчдад олгох наадмын тасалбарыг яам хуваарилах нь тохиромжгүй гэв
Үндэсний их баяр наадмын тасалбарыг жуулчны компаниудад хуваарилах ажлыг Монголын аялал жуулчлалын холбоо, нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан зохион байгуулж ирсэн билээ. Өнөө жил жуулчдад хэчнээн суудал олгох, тур оператор компаниудын хүсэлтийг хэдийнээс хүлээн авах тухай мэдээллийг наадам зохион байгуулах комисс оройтуулж өгснөөс дээрх байгууллагууд өнгөрсөн долоо хоногт л тасалбараа хуваарилсан юм. Гэтэл наадам болоход долоо хүрэхгүй хоног үлдээд байхад БОАЖЯ тасалбар хуваарилалтыг дангаараа хариуцан ажиллахаар болсноо мэдэгджээ. Үүнд унтууцсан аялал жуулчлалын компаниуд Монголын аялал жуулчлалын холбоогоор дамжуулан БОАЖ-ын сайдад хүсэлт гаргасан байна.
2023-07-05
Алтаад, Чулуут, Суман голд 520 мянган жарамгай нутагшуулжээ
Тул болон агнуурын бусад зүйлийн загас хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут, Суман, Алтаад голд зэвэг, хадрангийн 520 мянган жарамгай нутагшуулжээ. Ингэснээр тэд Чулуут голын ай савын загасны тоог 2 250 000-аар нэмэв. Тус байгууллагынхан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд загасыг лабораторийн орчинд зориудаар үржүүлж, амьдрах чадвартайг нь голд нутагшуулсан юм. Судлаач, мэргэжилтнүүд “Чулуут тул-2030” төслийн хүрээнд 15 сая загас үржүүлж, Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулах зорилт тавьсан бөгөөд өдгөө үүнийхээ 15 хувьтай тэнцэхүйц тооны жарамгайг дээрх голуудад тавиад байна.
2023-07-05
Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 65 хувьтай байна
Төслөөр Баян-Өлгий, Өлгий сум 4,200м3/хоног, Завхан, Улиастай сум 3,000м3/хоног, Дорнод, Хэрлэн сум 10,000м3/хоног, Говьсүмбэр, Сүмбэр сум 2,000м3/хоног, Увс, Улаангом сум 3,000м3/хоног тус тус хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна.
2023-07-05
“Ойн түншлэл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа тодорхойллоо
“Ойн түншлэл”-ийн хүрээнд байгуулсан санамж бичгийн гол зорилго нь ойг нөхөн сэргээх, зохистой ашиглах, хамгаалах ажлыг дэмжих байдлаар ойд түшиглэсэн орлогын эх үүсвэр бий болгож, эдийн засгаа дэмжихэд чиглэж буй аж. Тухайлбал, ойн аж ахуйд суурилсан ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл бий болгох, гадаадаас хөрөнгө оруулалт татах, цөлжилт, газрын доройтол бууруулах, эрчимжсэн мал аж ахуйн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ.
2023-07-04
Ойн түншлэлд ази тивээс монгол улс оржээ
“Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хэрэгжилтэд Бодлогын дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
2023-07-03
Төв аймгийн Лүн сумд гурван гэр, хоёр хашаа нуржээ
Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо нэмэгдэж байна. Энэ долоо хоногийн цаг агаарын мэдээллээр ихэнх нутгаар дуу, цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн гэнэтийн үер, уснаас болгоомжлон, бэлэн байдлаа хангаарай.
2023-07-03
Дүүжин гүүрний аюулгүй байдлыг хэн, хэрхэн хянах вэ
Юутай ч Тэрэлж дэх дүүжин гүүрийг байгуулсан “Extreme Mongolia” багийнхнаас лавлахад “Манайх үйл ажиллагаа явуулаад олон жил болж байна. Туршлагажсан. Бид бэхэлгээ шаардлага хангасан, эсэхийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст шалгуулдаг” гэсэн юм. Үүний дагуу бусад газарт, тухайлбал, дээр нэр дурдсан дөрвөн аймагт буй дүүжин гүүрнүүд аюулгүй байдлыг хангасан, эсэхийг тодруулахаар ОБЕГ-т хандав. Гэсэн ч эцэст нь тус байгууллагын чиг үүрэгт энэ төрлийн үйлчилгээ хамаардаггүй гэсэн хариу сонссон юм. Үндсэндээ гүүрнүүдийг анхаардаг, шалгадаг, аюулгүй байдлыг нь хангуулдаг төрийн байгууллага байдаггүй гэж ойлгов.
2023-07-03
Цөлжилтийг сааруулах төв байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр талууд хамтран цөлжилтийг сааруулах төв байгуулахаар тогтож, эл санаачилгын хүрээнд тус улсын холбогдох албаны хүмүүсийг Монголд ажиллахыг урьсан билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын судлаачдын баг манай улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажиллахаар ирээд байгаа аж.
2023-06-30
Усны ослоос сэргийлэх зорилгоор камер байршуулжээ
Энэ жил “Эрсдэлгүй аялал, эндэлгүй зун” уриан дор иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээж буй аж. НОБГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Х.Бурмаа “Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван жилд усны ослоор 62 том хүн, 20 хүүхэд амиа алдсан. Аялал, зугаалгын улиралд энэ төрлийн осол эрс нэмэгддэг. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын тодорхой цэгүүдэд хяналтын камер байршуулсан. Холбогдох байгууллагуудаас гаргасан хамтарсан багийнхан энэ сарын 21-нээс эхлэн өдөр бүр хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнчлэн есдүгээр сарын 15 хүртэл “Завьт эргүүл” ажиллуулна” гэв.
2023-06-30
“Өсвөрийн байгаль хамгаалагчид” хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг танилцуулав
НҮБ-ын Монгол Улс дахь нийгэмлэг, БОАЖЯ, “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн хамтран “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнд хамрагдсан 12-16 насны сурагчид байгаль орчинд тулгамдсан асуудлуудыг онол, практикийн түвшинд судалж таван багт хуваагдан, бичил төсөл хэрэгжүүлсэн байна.
2023-06-29
Хушны самар түүж эхлэх хугацааг нэг сараар хойшлуулав
Иргэд ойн дагалт баялаг түүж, бэлтгэхдээ харьяа газрынхаа байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах ёстой ч үүнийг огт хэрэгжүүлдэггүй. Харин шинэ журамд аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ойн анги, цагдаагийн байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчдыг ойн нөөцийн ашиглалтын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Иргэдийн нэг удаа самар, жимс бэлтгэх дээд хэмжээг 50 кг-аар тогтоосон байна.
2023-06-27
Хэрлэн гол дагуу 2500 бургас тарив
Тус байгууллагынхан 45 га талбайн ойн сан, аймгийн төв дэх 28.8 га талбайн ногоон байгууламж, авто зам дагуух 52.7 га ойн зурвасыг арчилж, хамгаалдаг бөгөөд орчны бохирдол, доройтлыг бууруулж, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор Хэрлэн гол орчимд сүүлийн жилүүдэд бургас тарих болсон байна. 2022 онд 30, энэ жил нийт 73 мянган мод тариад буй гэнэ. Үүнийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийж байгаа нь ойн ангиудад үлгэрлэх сайн жишиг болсныг байгаль хамгаалагчид дурдлаа.
2023-06-22