БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана зургадугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний арга хэмжээ юм.
Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорнын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирчээ. Цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллана.