Завхан аймгийн байгаль орчны тэргүүний албан хаагчдыг шагнав
Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
2023-07-28
Улаагчны хар нуур татарч буй шалтгааныг тогтоох ажлын хэсэг байгуулна
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Тус нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16 - 50 метр байдаг бөгөөд нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй 4 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
2023-07-28
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье
Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна
2023-07-28
Сурагчид заг мод үрслүүлэх туршилт хийв
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна.
2023-07-28
Хөрсний шинжилгээгээр гэдэсний халдвар үүсгэгч нян ихээр илэрчээ
Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ.
2023-07-28
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
2023-07-27
Нарыг шөнө ч ашиглая
...Нөгөөтээгүүр, хямд цахилгааныг үрэлгэн хэрэглэх нь улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгааг ч тэмдэглэж буй. Мөн шинээр барьж буй амины орон сууцын хорооллыг эрчим хүчээ заавал хосолмол эх үүсвэрээс хангахаар шийдвэрлэх, нарны панель, салхин сэнс суурилуулах айл өрхөд бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлбэл урамшуулах зэргээр дэмжих ёстойг ч онцолж байгаа юм...
2023-07-27
Хөвсгөлийн Эрхэл нуурын шувуу тоолох судалгааг хийжээ
Тооллогод 11 зүйлийн 834 шувуу тоологдсон. Үүнээс 385 нь бие гүйцсэн, 449 нь залуу шувуу байсан.Мөн шувуудын төрх байдал зан төлөвт ажиглалт хийхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдсангүй, үхсэн шувуу, шувууны сэг зэм тааралдсангүй тайван байлаа.
2023-07-27
Өнөөдрөөс ихэнх нутгаар хална
Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа нийт нутгаар хална. Улаанбаатарт өдөртөө 24, шөнөдөө 9 хэм дулаан байна.
2023-07-27
Архангай аймгийн хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил 44 хувьтай байна
Ойн хөнөөлт шавжтай улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 61385 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар Батцэнгэл, Булган, Жаргалант, Эрдэнэбулган, Өлзийт, Тариат, Цэнхэр, Цэцэрлэг сумдын ойн санд үүргийн шүршигч багаж ашиглан, микробиологийн аргаар тэмцэх ажлыг нийт 19275 га талбайд хийгээд байна.
2023-07-26