Орхон, Сэлэнгийн адгаар, Онги гол Сайхан-Овоо сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна.
Хэнтий нуруунаас усжих Ерөө /Ерөө сум/ ХЭРЛЭН гол /Багануур, Мөнгөнморьт/ ТУУЛ гол /Улаанбаатар, Алтанбулаг/ , Хараа гол /Дархан хот/ орчимд үерийн түвшинг 5-60 см СЭЛБЭ гол /Санзай/, Хангай нурууны арын ОНГИ гол /Сайхан-Овоо/ Хөгшин-Орхон/Хархорин/ орчимд үерийн түвшинг 10-15 см давсан хэвээр байна.
Хангай нуруунаас усжих ОРХОН гол /Орхонтуул/, Хэнтий нуруунаас эхтэй ТУУЛ гол /Лүн сум/, Их Хянганы нуруунаас эхтэй ХАЛХ гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 10-15 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.
Цаашид: 29-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, аадар бороо орно.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.