УЛААГЧНЫ ХАР НУУРЫН БЦГ-Т 4 ШИРХЭГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ ХҮЛЭЭН АВЧ, АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
2023 оны долдугаар сарын 23-нд Завхан аймгийн Засаг дарга санхүүжилтийг шийдвэрлэснээр Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газрын аялагчдын хамгийн их очдог гол цэг болох Зэгэстэй нуурт 2, Уртын булгийн адагт 1, нуурын дээд хэсэгт 1 тус тус хөрс рүү бохир нэвчихгүй кальцо байршуулсан, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн стандартын шаардлагад нийцсэн нийт 4 ариун цэврийн байгууламжийг хамгаалалтын захиргааны ажлын хэсэг хүлээн авч ажилласан хэмээн БОАЖЯ-аас мэдээллээ.