Завхан аймгийн түүхт 100 жилийн ойн өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж буй албан хаагчдад БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн шийдвэрээр “Байгаль орчин, аялал жуулчлалын Тэргүүний ажилтан” тэмдэг, БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр шагнав.
Үүнд Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газраас “Байгаль орчны Тэргүүний ажилтан” тэмдгээр Д.Алзахгүн, Н.Ариунаа, Б.Оюунбилэг, У.Цэцэгмаа, З.Балжинням Г.Халтархүү нар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ”-ээр Б.Мягмар нарыг шагнав.
Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны албан хаагч Ц.Отгонбилэгийг “Байгаль орчны тэргүүний ажилтан” тэмдэг, мэргэжилтэн С.Өсөхбаярыг Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны “ЖУУХ БИЧИГ” олголоо.
Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн С.Цэвэгмидэд “Байгаль орчны Тэргүүний ажилтан” тэмдэг, Б.Нарантуяаг БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”, мөн Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын албан хаагч Б.Энхээг БОАЖЯ-ны “ЖУУХ БИЧИГ”-ээр тус тус шагнав.