2023 оны календарьчилсан төлөвлөгөөний дагуу 07-р сарын 19-20-ны өдрүүдэд Хатгал тосгоны ЭМТ-ийн халдварт өвчнөөс сэргийлэх сэжигтэй дуудлагын бэлэн байдалд хяналт хийж үнэлгээ хийх, ”Эрхэл” нууранд ус намгийн шувууд тоолох ажлуудыг хийсэн. Тооллогод 11 зүйлийн 834 шувуу тоологдсон. Үүнээс 385 нь бие гүйцсэн, 449 нь залуу шувуу байсан.Мөн шувуудын төрх байдал зан төлөвт ажиглалт хийхэд ямар нэг өөрчлөлт ажиглагдсангүй, үхсэн шувуу, шувууны сэг зэм тааралдсангүй тайван байсан талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.