Нийслэлд энэ сарын эхээр орсон борооны улмаас Сэлбэ, Дунд, Туул гол үерлэсэн. Үүний улмаас хөрс хэр хэмжээгээр бохирдсоныг тогтоохоор шинжилгээний баг ажиллаж буйг бид өмнө нь мэдээлж байв. Шинжилгээний багийнхан үерт автсан газрууд болон гэр хорооллын нийт 55 цэгээс хөрсний дээж цуглуулж, Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн лабораторид хүнд металл, микро биологийн буюу нянгийн шинжилгээ хийсэн байна. Хүнд металлын шинжилгээгээр хөрсний дээж авсан нийт цэгийн 5.5 хувьд нь цайр хүлцэх хэмжээнээс өндөр байгааг тогтоожээ. Үүнд Гандангийн гэр хороолол, Улиастайн гүүр орчмын хэсэг хамрагдсан байна. Харин бусад төрлийн хүнд металл стандартаас давсан тохиолдол байхгүйг энэ.
Тэгвэл нянгийн шинжилгээгээр хөрсний дээжийн дийлэнх буюу51-ээс нь бохирдол илэрчээ. Тэр дундаа гэдэсний халдвар үүсгэгч E.coli нян Шарга морьтын гүүр, Үндэсний соёл, амралтын хүрээлэн, Шархадны эцсийн гэр хороолол, Зүүн салааны үерийн далан орчимд маш ихээр илэрсэн аж. Түүнчлэн Ногоон нуур, “Авлига хороолол”, Гандан, Баянхошууны эцэс, Био комбинатын орчимд уг нянгийн бохирдол дундаж хэмжээнд байгааг тогтоожээ. Үүнээс гадна гэдэсний савханцрын халдвар үүсгэгч Cl.perfringens нянгийн бохирдол Улаан чулуутын хогийн цэг орчимд маш их байсан гэнэ. Мөн Шархадны эцсийн гэр хорооллын хөрсөнд энэ vc төрлийн нянгийн бохирдол дундаж хэмжээнд байсныг шинжилгээгээр илрүүлжээ