Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Хаврын мод тарих арга хэмжээг нээлээ 

“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.
2023-05-15

НЗДТГ: Дулааны шугам сүлжээний ажил хийх гэж моддыг тайрсан

Чингэлтэй дүүргийн Бага тойргийн явган хүний замд байх моддыг тайрсан гэх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдаж, иргэдийн бухимдлыг төрүүлсэн.
2023-05-15

Б.Бат-Эрдэнэ: Гол дотор хогоо хаячихдаг хүмүүс яаж эрүүл байх вэ дээ

Баян-өлгийн аймгийн Алтай сумын "Хар бут" голын эргээс 3.5 тонн хог хаягдал цэвэрлэж, хаясан талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ. Тодруулбал  тэрбээр өөрийн цахим хуудсандаа  
2023-05-15

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023-05-15

"Бүх нийтээрээ мод тарих өдөр" энэ сарын 11-19-нд үргэлжилнэ

Бүх нийтээр мод тарих өдрүүдэд Ойн газраас 23300 ширхэг тарьц, суулгацыг заасан найман байршилд олгоно. Мод тарих үйл ажиллагаа ард иргэдэд нээлттэй. Иймээс тухайн байршлуудад зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.
2023-05-14

БОАЖЯ-ны албан хаагчид “Мод тарих аян”-д гэр бүлтэйгээ оролцлоо

2023 оны Хаврын мод тарих үндэсний өдрийн албан ёсны нээлтийн өдөр БОАЖЯ-ны 50 гаруй албан хаагч гэр бүлийн хамтаар хуваарьт газраа 1000 орчим мод шинээр тарьж, өнгөрсөн жил тарьсан модоо усаллаа.
2023-05-14

Улаанбаатарт 15 хэм дулаан байна

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүснэ. Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан бол шөнөдөө 4 хэм дулаан байна.
2023-05-14

Ойн хөнөөлт шавжийн судалгааны ажлыг эхлүүллээ

Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн сан, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд ЗГХА Ойн газраас судалгааны ажил явуулж байна.
2023-05-13

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” албан ёсоор эхэллээ

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд мод тарих, тарьснаа ургуулах ажилд идэвх гарган оролцож байна.
2023-05-13

Байгаль хамгаалагчдын амьдралыг харуулсан “Тайгын эзэн” УСК нээлтээ хийлээ

Зохиолч Н.Эрдэнэбатын бүтээл “Тайгын эзэн” уран сайхны киног эгэл даруухан, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд чин сэтгэл зориулан ажиллаж байгаа Байгаль хамгаалагчдад зориулан бүтээжээ.
2023-05-13

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ

2022 онд Архангай аймгийнхан аялал жуулчлалаасаа 245 сая төгрөгийн татвар төлжээ
2023-05-13

Улаанбаатарт 18 хэм дулаан байна

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 18, шөнөдөө 1 хэм дулаан байна. 
2023-05-13

23 300 ширхэг тарьц, суулгац үнэгүй олгохоор бэлтгэжээ 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

Туул голын хамгаалалтын бүсэд 5000 бургас тарих ажил эхэллээ

 “Бүх нийтээр мод тарих өдөр” эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
2023-05-12

"Бүх нийтээрээ мод тарин үндэсний өдөр"-өөр 312 байгууллага 8 байршилд мод тарина

  2023 оны хаврын улирлын тарилтыг улс, орон даяар зохион байгуулах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохистой арчилгааг түгээн соён гэгээрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах хүрээнд төр, хувийн хэвшлийн 312 байгууллагыг хамруулан 6 байршилд мод тарих, тарьсан модоо арчлах ажлыг 2023 оны 05 сарын 11-нээс 19-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
2023-05-12

Хэрлэн голын хайрганы олборлолтыг зогсоож, нөхөн сэргээлт хийж эхэллээ

1980-аад оноос хайрга олборлож эхэлсэн Хэрлэн голын хайрганы карьер нь нийт 27,89 га талбайтай болжээ. Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт байршилтай энэхүү хайрганы карьер нь Хэрлэн голын хамгийн тулгамдсан асуудал тул онцгой анхаарч ажиллаж байна.
2023-05-12

Мод сүйтгэж, барилга барьсан компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Өмнө нь 2018 онд иргэний гомдлын дагуу шалгаж, барилгын суурь ухахдаа бургас сүйтгэсэн зөрчилд экологи эдийн засгийн үнэлгээг 1000 м2 газарт тооцуулж, нөхөн төлбөр 2 288 000 төгрөг, 3 000 000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч барагдуулсан байна.
2023-05-12

Улаанбаатарт 17 хэм дулаан байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар дулаахан байна. Улаанбаатарт өдөртөө 17, шөнөдөө 2 хэм дулаан байна. 
2023-05-12